Монголын үндэсний олон нийтийн радиа, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдөр /2021.03.05/ хуралдана. Уг зөвлөлийн хурлаар Ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулж, тодруулах юм.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц оны өмнө үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Түүний оронд Н.Дэмбэрэл томилогдсон ч төд удалгүй Ерөнхий захирлын суудлаасаа буусан билээ. Тиймээс дараагийн Ерөнхий захирал томилогдтол Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Гэрэл ажиллаж байна.
МҮОНРТВ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөхөөр 15 хүн материалаа хүргүүлж, бүртгүүлээд байгаа аж.
Тухайлбал, сэтгүүлч Б.Ууганбаяр, А.Бүрэнбаатар, Р.Гандиймаа, Г.Дагиймаа, Н.Болормаа, Г.Гэрэл нараас гадна “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, дуучин Т.Бат-Оргил нарын 15 хүн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Gandii