БНХАУ 2035 он хүртэлх ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭ ярилцаж эхэллээ

2021 оны 03 сарын 05

ГОМИНДАН ЗЭРЭГ ОЛОН НАМ БАГТДАГ УЛС ТӨРӨӨР ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал (БХАТИХ)-ын ээлжит чуулган гуравдугаар сарын 5 буюу өнөөдөр Бээжин хотод нээлтээ хийж байна.

ХКН-ын 100 жилийн ойн онд болж буйгаараа энэ удаагийн Ардын Их Хурал ихээхэн онцлог. БНХАУ-ын парламент болох БХАТИХ 2900 орчим гишүүнтэй, жилд нэг удаа чуулж таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц байдлын талаар хэлэлцэн төсөв, төлөвлөгөөгөө баталдаг бөгөөд жилийн бусад хугацаанд Байнгын хороод нь үйл ажиллагаагаа явуулдаг уламжлалтай.

БХАТИХ-ын үеэр бас нэг онцлог чуулган болдог. Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хорооны хурал болж, Ардын Их Хурлаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцдаг агаад дөрөвдүгээр чуулган нь гуравдугаар сарын 4-10-ны хооронд үргэлжлэх юм. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлд ХКН-аас гадна тус улсад үйл ажиллагаа явуулдаг нийт найм орчим ардчилсан нам, бүлэг оролцдогоороо онцлог. Хэдийгээр бид ихэнхдээ БНХАУ-д 1921 оны долоодугаар сарын 23-нд байгуулагдсан, энэ онд 100 жилээ тэмдэглэх ХКН гэсэн ганц нам байдаг мэтээр төсөөлдөг ч 1949 оны аравдугаар сарын 1-нд тус улс байгуулагдахаас өмнөх Дундад иргэн улсад үйл ажиллагаа явуулж байсан нам, бүлгүүд өдгөө ХКН-ын удирдлага, хяналт дор ажилласаар байдгийн нэг нь монголчуудын “гэмин” хэмээн нэрлэдэг Гоминдан нам одоо ч Тайваньд оршсоор, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хуралд оролцсоор байна. Тэдгээр нам, хүчнүүд ХКН-тай хамтран ажиллаж, удирдлага дор нь байх сонголтыг хийсэн агаад аль нь ч сөрөг хүчин биш юм. Тэдгээр намууд бие даасан үйл ажиллагаатай, хуулийн дагуу тэгш эрхтэй боловч ХКН-ын бодлого, шийдвэрээс зөрөх учиргүй ажээ. БХАТИХ хуралдах, шинэ таван жилийн төлөвлөгөө батлах зэрэг улс үндэсний хэмжээний том бодлого тогтоох буюу төрийн бодлого, иргэдийн амьдрал ахуйтай холбоотой нэн чухал шийдвэр гаргах үед ХКН нь эдгээр ардчилсан нам, бүлгийн удирдлагатай уулзан зөвшилцөж саналыг нь сонсдог. Энэ удаа ч гуравдугаар сарын 4-өөс энэхүү зөвшилцөл эхлэж байна. Эдгээр ардчилсан хэмээгдэх нам, бүлгүүд болон нам бусчуудын зохих тооны төлөөлөл нь улс, муж, хотуудын шат шатны  Ардын Хурал, Байнгын хороод, тусгай комисс  зэрэгт сонгогдон үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй. Тус зөвлөлийн гишүүд БХАТИХ-ын үйл ажиллагаанд зөвшилцөх эрхтэйгээр оролцох юм.

“ХОЁР ЧУУЛГАН” ГЭЖ ЮУ ВЭ

БХАТИХ болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулганыг “Хоёр чуулган” хэмээн нэрлэдэг. Уг хоёр чуулганы хуралдаан ийнхүү Бээжин хотод энэ сарын 4,5-нд шил даран эхэлж, хоёр долоо хоног үргэлжилнэ. Жилдээ нэг удаа болдог “Хоёр чуулган”-ыг Хятадын улс төрийн амьдралын том үйл явдал хэмээн үздэг. Гарах үр дүн нь Хятад хүн бүрийн амьдралд хамаатай, бас олон улсын хэмжээнд ч нөлөөтэй шийдвэрүүд баталдаг тул гадаадын улс орнууд ч анхааран хардаг үйл явдал юм. БНХАУ нь коронавирусний үед эдийн засгийн өсөлтөө 2,3 хувийн өсөлттэй авч үлдсэн дэлхийн цор ганц орон гэдгээрээ олон орны анхаарал татаад буй. Их Хурлын өмнөхөн Хятадын Үндэсний Статистикийн газраас хийсэн мэдээлэлд дурдсанаар 2020 онд Хятадын ДНБ-ийн хэмжээ 101,5 их наяд юаньд хүрчээ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд тус улсын ДНБ-ийн өсөлт 6,5, хувьтай байсан нь хүлээж байсан үзүүлэлтээс өндөр гарсан билээ. 2021 оны хувьд эдийн засагчдын таамагласнаар Хятадын эдийн засгийн өсөлт нэмэгдэж 8,2-оос 8,4 хувьд хүрч болох бөгөөд харин ирэх 2022 онд буцан саарч  5,5 хувь болно гэжээ. Гэвч цар тахлын байдал хаашаа эргэхээс бүх зүйл шалтгаална гэдэг нь ойлгомжтой.Энэ удаагийн “Хоёр чуулган”-ы гол зорилго нь шинээр хэрэгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон улс орныг 2035 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцэн батлахад чиглэнэ гэдгийг Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Чуулганы албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Го Вэйминь мэдэгдлээ. Шинэ таван жилийн хугацаанд БНХАУ чинээлэг нийгмийг бүх талаар хөгжүүлж, чинээлэг дундаж давхрагад багтах хүн амын тоог нэмэгдүүлэхэд анхаарахаар төлөвлөгөөнд тусгажээ.  Их Хурлын босгон дээр БНХАУ-ын дарга Си Жиньпин  энэ талаар хийж буй ажлууд амжилттай байгаа талаар танилцуулсан юм. Тэрээр ХКН-ын 100 жилийн ойг угтан Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлд ихээхэн амжилт гаргасныг онцолж, хөдөө нутгийн 99 сая орчим хүн,  иргэдийн дийлэнх нь ядуу ангилалд багтдаг 832 шянь, 128 мянган тосгоныг ядуурлаас ангижруулсан хэмээжээ. Түүнээс гадна хиймэл оюун ухааны салбар дахь судалгаа шинжилгээ, сансрын орон зайг эзэгнэх чадвар, хиймэл дагуул, батлан хамгаалах салбарын ололт амжилтаараа БНХАУ дэлхийд тэргүүлэх болсон бөгөөд эдгээрийг лавшруулан хөгжүүлэх чиглэлийг 2035 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад буй. ХКН-ын эхний 100 жилд олсон амжилтуудыг бататган орчин үеийн чөлөөт зах зээл бүхий социалист улсыг бүтээн байгуулж, хоёр дахь 100 жилийг эхлүүлэх анхны таван жилийн гараан дээр ирээд буйгаа БХАТИХ-ын төлөөлөгчид тэмдэглэж байна.

Өвөрмонголд “ТҮМЭН ГАЗРЫН НОГООН ХЭРЭМ” босгоно

БНХАУ-ын шинэ таван жилийн төлөвлөгөөнд ӨМӨЗО-ны талаар тусгасан хэсэг хил залгаа Монгол Улсад сонирхолтой байх нь гарцаагүй. Тэгвэл Өвөрмонголд шинэ таван жилд ногоон хөгжлийг онцлон цогцлоохоор болов. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль, экологийн аюулгүй байдлыг хангах, цөлжиж буй газар нутгийг ойжуулах, хадлан, бэлчээрийн газрыг сэргээх, хот, хөдөөгийн хөгжлийн түвшинг ойртуулах зэрэг ажлыг энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн байна. Цагаан хэрмийн араар ойжуулах ажлыг эрчимтэй хийж “Түмэн газрын номин ногоон хэрэм” босгох ажлыг онцлон тусгажээ. “Бүс ба зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг гүнзгийрүүлж, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг ажил хэрэг болгон идэвхжүүлэх талаар шинэ таван жилийн төлөвлөгөөнд бас тусгаад байгаа ажээ. Хянган аймаг, Хөххот, Улаан хад хотын хооронд аж үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, экологийн гаралтай цэвэр сүү, махны чиглэлийн аж ахуйг хоршиж хөгжүүлэх чиглэлийг дэвшүүлжээ. Агаарын бохирдлыг эрчимтэй бууруулах, коронавирусний цар тахлын эсрэг тэмцэх, вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын хэмжээний бодлогын гол асуудлууд зэрэг сэдэв Ардын Их Хурлын хэлэлцэх асуудлууд дотор гол байрыг эзэлж байна. Ийнхүү өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш Бээжин хот дотоодын төдийгүй олон улсын анхаарлын төвд орлоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 06

Hyjaa dyy dandaa syrtajilaad.Bas TS.Nyamdorj Zalyy com.saitiig haadag ni iim ychirtai baij.Tani sait ilt Hyatadiig syrtajilaad bna.Mongoliin esreg .TS.Hyamdorj ilt dald horoldogoo bolio.Ouyerden naad yrvagchaa turuus tsailyyl.Tsailyylj chadahgyi bol .Mongolchyyd bid turuus tsailyylna shyy.Turd yrvagch tagnyyl bas hahyylchin bumbuuchin .Mongoliin byh mapyydiin syljeeg ashgaldag tagyyl heregyi.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 06

Irged shyyhed ene pizdaa saitiig uguei.Mongold yamarj hamaagyi shyy.Hyjaa nar ted.Nogoon hylemj ene ter mahnii yildever gedeg ni Mongoliin bio maliin mahaar biznes hiih gej bna adgin tengyyd yhaaraaj.

0  |  0
Заагч(202.9.46.236) 2021 оны 03 сарын 05

Иргэн нэрт хог данжаадын шээс минь өмхий хужаадаа очиж далд орооч чам шиг гамингийн үлдэцүүд Монгол улсыг мэдлээ юу хуцна биз.

0  |  0
Иргэн(49.0.154.59) 2021 оны 03 сарын 05

Урд хөрш маань ийм сайхан урамтай урагшилж байхад манайхан улс төржөөд л юун хөгжил ярих, би ч ерөнхийлөгч, тэрч гишүүн болно, миний хүү ч гишүүн болно гээд новширцгоогоод л байж бна даа. Манайхаан одоо улс төржхөө болицгоогоод сайхан монгол орноо хятад лугаа эрчимтэй хөгжүүлцгээеээ!!!!

0  |  0
Top