Хөгжихийн хэрэг байна уу даа!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Дэлхий дээр хөгжлөө дагасан ололт амжилтыг тоочоод барахгүй. Техник технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, тохилог барилга, төмөр хүлгээс эхлээд олон төрлийн хоол унд тэр ч  бүү хэл робот ажилтан хүртэл хүн төрөлхтөний ажлын байрыг булааж эхэлжээ.  Бүх зүйл бэлэн, амар хялбар болоод ирэхийн хэрээр хүмүүс залхуу, хойрго, сэтгэх чадваргүй болж буй нь хөгжлийг дагасан хар сүүдэр болж байна.

Энэ тухай эргэцүүлэх болсон шалтгаан нь гар утаснаас эхтэй. Наад зах нь цээжинд эргэлдэж байдаг хэдэн танилынхаа дугаарыг гар утасныхаа цэсэнд хадгалчихдаг болсноос хойш утасны дугаар цээжлэхээ болив. Утас унтарлаа л бол хамаг хэрэг баларлаа л гэсэн үг. Бидний өмнөөс шидэт цэнхэр дэлгэц маань бүх зүйлийг хийгээд өгчихдөг болсноос хойш гараараа юм бичихээ байж үзэг цаасан дээр ч хуруу эвлэхгүй болсноо анзаарав. Хүмүүсийн эрүүл мэндийн чанар жил ирэх тусам муудаж байгаа нь ч хөгжилтэй салшгүй холбоотой. Дулаан байшинд амьдардаг болсноос хойш өлчир чийрэг, бие бялдар ч сулран сулбайж  салхи жавар  жаахан үзмэгц ханиад хүрчих гээд байдаг болж. Хүмүүс хөнгөн тэрэгтэй сүнгэнүүлж, ширээний ард ажилладаг болсноос хойш хөдөлгөөний дутагдалд орж таргалалт, нурууны муруйлт суулт газар авчээ.

Амт чанартай, гоё сайхан гэсэн бүхнийг шилж сон­гон амтархан идсээр эрүүл мэн­дээ ч золионд гаргасан. Олон төрлийн хорт хавдар ч энэ бүхнээс эхтэй гэдгийг эмч нар хэлдэг.Нүүдэлчин ардын амьдралын хэмнэл, цэвэр хольцгүй хоол, мах, цагаан идээгээ идээд, уудам талдаа морьтой давхиулж явсан өвөг дээдэс маань эрүүл саруул, урт удаан насалж байжээ. Бухимдал төрүүлсэн замын түгж­рэл, агаарын бохирдол, нийгмийн олон  асуудлаас хүмүүс дайжиж амар тайван хөдөө нутгийг тэмцдэг болсон нь хөгжлөөсөө зугтааж буйн илрэл. Хүмүүс бид өөрсдийнхөө бүтээсэн үймээнт энэ амьдралаас залхаж ажин түжин эгэл боргил амьдралыг эрэлхийлэх болж. Илүү чамир­халгүй энгийн амьдралын хэв маяг монгол ёс уламжлал, нүүдэлчин ахуйд бүрэн шингэжээ гэдгийг сая л ухаарч эргээд монгол руугаа яргаж эхэллээ. Ингээд бодоход хөгжих хэрэг байна уу даа.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Нэг зүйлийг нэмэхэд хувьсналаас өмнө ч бас социализмын үед ч монголчуудын дундаж наслалт доогуур байсан. Харин энэ цаг үед монгол хүний нас уртассан. Хорт хавдар энээ тэрээ бол тэр үед мэдээлэгддэггүй дараад өнгөрдөг байсан. Хаалттай нийгэм бүх булхайгаа нуудаг байсан яг өнөөдрийн коммунистууд шиг.

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Сэтгэгдэл устгаад зиндаагийн зиндаа арай л доод түвшнийх үү аан

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

ХОЦРОГДОЛ БОЛ ҮХЛИЙН ӨМНӨХ СҮЙРЭЛ.

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Хөдөөд очиж адгуус шиг зэрлэгшиж амьдрахыг хүсэлгүй яахав та нар болж байна. Хөдөөнийхөн хөдөөдөө байрандаа байх ёстой. Аливаа юмс байх ёстой байрнаасаа хөдлөхөөр асуудал үүсээд байгааг хагас дутуу ойлгосон нь яамай даа. Эрүүл байя гэвэл хөдөөг зорь оркууд аа. Орк Их хурлын гишүүн ч байх юм даан ч дээ.

0  |  0
МОНЗ(66.181.161.66) 2021 оны 03 сарын 06

ХӨГЖИЛ БОЛ МӨХЛИЙН ӨМНӨХ СҮҮЛЧИЙН ГЯЛБАА.

0  |  0
Орос ах нар манд(202.179.27.188) 2021 оны 03 сарын 06

Оросуудын хүсэл шүү дээ.

0  |  0
Top