"Аав зарна" гэх зар тараасан залууст сануулга өгч, торгуулийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

"Аав зарна" гэх зарыг нийтлүүлсэн "Oi Entertainment" уран бүтээлчдийг ШӨХТГ-аас 5 сая төгрөгөөр торгох, тус зарыг нийтэлсэн хэвлэлийг мөн 5 сая төгрөгөөр торгох акт тавьсан билээ. 

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Oi Entertainment"-ын уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ. Уран бүтээлчид дахин ийм алдаа гаргахгүй, хуулийг мөрдөж ажиллахаа илэрхийлжээ. Иймд нийгэмд сайн сайхныг түгээж, буруу бүхнээс хол байхыг залуучууддаа уриалаарай хэмээн сануулж, торгуулийн арга хэмжээг цуцалсан байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 06

End 1 zyliig sain oilgyylsan zalyys yagal niigemiin yneniig haryylsan shyy.Hyn chanargyi turtei niigem ingej hugchij bna gedeg ynen shyy .Erunu Mongol hynii yhel 40 ba 50 nas bolson tiim ychiraas hymyys yhej haana gai bolohoo bodoh bolson shyy.Yr hyyhed aj zeedee gai bolj baasandaa hytagaldaj yheh niigemee sain bodoh bolsoon.Tur ni irgediinhee.Tetgveriin daatagal.Niigemiin daatagl.eryyl mendiin daatagliig ni hylgailaad baihad.Hyn nohoi met yheh ni aragyi.Mongolchyydaa ene niigemiig uurchiluh bolsoon.

0  |  0
иргэн(64.119.20.20) 2021 оны 03 сарын 06

Залуучууд санамсаргүй жижиг алдаа гаргадаг , тиймээс залуу хүмүүсийг торгох гээд дайраад байх биш сануулж хуулиа ойлгуулж байгаа нь зөв.

0  |  1
Эрдэнэ(64.119.23.15) 2021 оны 03 сарын 06

хууль ямар хүнд нь үйлчилдэг юм бэ

1  |  0
Mandaa(139.5.217.135) 2021 оны 03 сарын 06

Zuv ahij iim teneg zar bitgii taviarai daa nAstsi humuus oilgohgui daralt n ihessen shu

0  |  1
зөв(66.181.182.240) 2021 оны 03 сарын 06

ийм л байх ёстой. Залуу хүмүүс шүү дээ

0  |  1
Top