Мэдээллийн ZINDAA.MN сайтын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна.
“Эрхэт Монгол” медиа групп, “Жамух интернэйшнл” ХХК-ийн эрхлэн гаргадаг ZINDAA.MN мэдээллийн сайт 2011 оны гуравдугаар сарын 9-ний энэ өдөр Монголын цахим сэтгүүлзүйн салбарт хөл тавьж байсан юм.
1996 онд анх хэвлэгдэн гарсан “Зиндаа” сонины эрхийг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр 2002 онд шилжүүлэн авч "Зиндаа" сониныг шинэ тутам эрхлэн гаргаж, улмаар “Зиндаа” брэндийн цахим хувилбар болох ZINDAA.MN сайтыг 10 жилийн өмнө "mCast" компанитай хамтран байгуулснаар анхны шанг татжээ.
Монголын цахим сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ZINDAA.MN мэдээллийн сайт хөгжлийн үе шатуудыг туулж, 2018 онд бүрэн шинэчлэгдэж, шинэ бүтэц бүрэлдэхүүн, нийтлэлийн бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
ZINDAA.MN сайтыг үүсгэн байгуулсан, анхны шанг татсан, ажил амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулсан үе үеийн удирдлага, хамт олон, уран бүтээлчид болон уншигч, харилцагч та бүхэндээ 10 жилийн ойн мэнд хүргэе.
Өнгөрсөн 10 жилд бидний хамгийн гол дэмжигч байсан уншигч, хамтран ажилладаг харилцагчдаа онцгойлон талархал илэрхийлье.
Дараа дараагийн олон арван жилд өдөр бүр үнэн бодит, шуурхай мэдээлэл, сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, сурвалжлагатайгаар та бүхэнтэйгээ уулзаж байх болно.
ZINDAA.MN сайтын редакц
Сэтгэгдэл ( 2 )
Наслах хэрэггүй амьдрах хэрэгтэй.
Баяр хүргэе. АМЖИЛТ ХҮСЬЕ.