Жефф Безосын хуучин эхнэр жирийн нэгэн багштай гэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 09

Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Скотт хувийн дунд сургуулийн байгалийн ухааны жирийн нэгэн багш Дэн Жуэтттэй гэрлэжээ.

Жефф Безосыг амжилтад хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүнд тооцогддог Маккензи Скотт нөхрөөсөө салахдаа Amazon-ий нийт хувьцааны 25 хувийг өөртөө авсан юм. Энэ нь 2019 оны байдлаар 36 тэрбум ам.долларт тооцогдож байлаа. Харин 2020 гэхэд Маккензигийн хөрөнгийн хэмжээг 53 тэрбум ам.доллар гэж тооцож гаргасан.

Дэлхийн толгой баячууд гэрлэхдээ хөрөнгийнхөө үлэмж хэмжээг сайн үйлсэд хандивлана гэж амладаг бичигдээгүй хууль байдаг аж. Тиймээс Дэн Жуэтт ч үүнийг дагаж андгайлахад хүрчээ. “Өөрийн хөрөнгөө сайн үйлсийн санд хандивлана гэж хэлэхэд сонин л санагдлаа. Учир нь би их хөрөнгө мөнгөтэй болохыг тэгтлээ их хүсч байгаагүй хүн” хэмээн Дэн Жуэтт өгүүлсэн байна.

Харин Жефф Безос хуучин эхнэрээ нөхөртэй болсныг дуулаад баяр хүргэж, Жуэттийг “сайн залуу” гэж тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.181.134) 2021 оны 03 сарын 11

haashaach yanziin iin bayar hurgesen yaasan yasan genevee shal zavharsiin shijgiin

0  |  1
зочин(202.131.233.82) 2021 оны 03 сарын 09

Безос ухаалагдаа биш дээ. Америкийн хууль нь тиим юм. Манай ямар хууль хэрэгжих биш.

0  |  0
зочин(202.131.233.82) 2021 оны 03 сарын 09

Безос ухаалагдаа биш дээ. Америкийн хууль нь тиим юм. Манай ямар хууль хэрэгжих биш.

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 09

Санаа нийлэхгүй бол заяа нийлэхгүй учир салсан нь зөв. Болж байна Безос бас ухаалаг ханджээ. Ийм л байх ёстой. Суралцацгаа салж байгаа монголчуудаа.

0  |  0
Top