Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн /2021.03.09/ байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 30,243 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.
Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна.
Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ буцаж ирсэн 30 гаруй мянган хүн яах гэж гадаадад дүрвэсэн бэ? гэвэл эрх барьж байгаа коммунистууд тэдний эх орондоо эрхээ эдэлж эгэл жирийн чинээлэг сайхан амьдрах бүх боломжий нь хулгайлан авсан бузар үйлдэлд байгаа юм. Харин энэ хүмүүсийг хохироосондоо коммунист нам хүлцэл өчиж төлбөр төлөх ёстой.
Эдгээр Иргэд одоо Монголд оо ирсэн дээ их Харамсаж байгаа даа, Ажлын байр байхгүй, АжиллАж Амьдрах нөхцөл муу, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Тааруу, Ямар нэг ажил хөөцөлдөхөд Төрийн байгууллагынханы Хүнд суртал, Авилгалд идэгдсэн байдал , Зан харьцаа гээд олон олон юман дээр Гутарч харамсаж байгаа, Яах гэж ирлээ дээ гэж,