“Анна Каренина” жүжгийн тасалбараа БУЦААЖ болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 09

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, ажилчдаас коронавирус илэрсэнтэй холбоотойгоор 2021 оны  гуравдугаар сарын 7-14-ний өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсан.

Тэгвэл дээрх хугацаанд жүжиг үзэхээр тасалбар худалдан авсан иргэд тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг Улсын драмын эрдмийн театраас мэдэгдлээ.  “Анна Каренина” жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх аж. Тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top