П.Эрдэнэ: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2022 оноос өмнө шимтгэлээ нөхөн төлөх боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнээс тодрууллаа.


-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 1 жилээр сунгасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Уг хуулийн агуулгын хувьд өөрчлөлт ороогүй 2020 онд мөрдөж байсан хуулийн зүйл, заалт 2021 онд үргэлжлэн хэрэгжинэ гэж ойлгож болно.  

-2020 онд хичнээн иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2020 оны 1 сараас эхлэн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулан ажилласан. 2020 онд энэ хуулийн 17506 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа авсан. Өмнөх онд  Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хамгийн идэвхитэй шимтгэлээ нөхөн төлж, нийгмийн баталгаагаа хангахад анхаарсан байна.  

-Хуулийн үйлчлэлд ямар иргэд хамрагдах боломжтой, хаана хандах талаар тодруулахгүй юу?

-Уг хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Монгол улсын иргэн хамаарна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тодорхойлсон байдаг. Тухайлбал малчин гэж жилийн дөрвөн улирлын турш мал малладаг, түүнийхээ ашиг шимээр амжиргаагаа залгуулдаг иргэнийг хэлнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлдэг, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ. Хуулийн дагуу малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагааг авах зорилгоор бид ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай хамтран ажиллаж байна. Тухайлбал иргэд албан татвар төлсөн мэдээллээ заавал татвар дээр очиж лавлах шаардлагагүй, шууд нийгмийн даатгалын хэлтэстээ хандаад хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийн сангаас  шүүлгэх, шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.

-Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд яах вэ. Малчид тэтгэврийн даатгалаа нөхөн төлөхөд юу бэлтгэх шаардлагатай вэ?

-Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу бидний хэлж заншснаар малын ‘’А’’ данс юм. Гэтэл малчдын малын ‘’А’’ данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэхүү шалтгааны улмаас 2018 онд ХНХ-ын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох ‘’орон тооны бус зөвлөл’’-ийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл нь малын ‘’А’’ данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойшхи хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандахыг зөвлөж байна. 

-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ? Хаана хандах вэ?

-Дээрх хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн сард нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл та 1 жилийн шимтгэл нөхөн төлөх бол 504.000 төгрөг төлнө.

-Нэг иргэн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлж байгаа бол?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар нөхөн төлж байна. 2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн иргэдийн хугацаа болон шимтгэлийг тооцож үзвэл 1 иргэн дунжаар 43 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1.806.000 төгрөгийг төлсөн байна.

-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар ашигтай вэ?

-Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Ялангуяа малчдын тухайд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг. Тодруулбал нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой.

-Өмнө жил шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс энэ үр дүнг хүртсэн хэр олон хүн бий бол?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2020 онд шимтгэлээ нөхөн төлсөн 6516 иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу  энэ хууль 2021 онд дахин нэг жил хэрэгжинэ. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд энэ хугацаанд амжиж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авах, нөхөж болох хугацаагаа тооцуулах, ажилласан жилээ баталгаажуулах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.44) 2021 оны 03 сарын 29

Харин тийн тухайн жил жилийнх нь ханшаар тооцож болдгүй юмуу энэ цар дахал хямралын үед.

1  |  0
Оюунгэрэл(66.181.161.44) 2021 оны 03 сарын 29

Тухайн жил жилийнх нь ханшаар бодож төлж болдгүй юмуу

1  |  0
Nanjid(202.55.188.93) 2021 оны 03 сарын 26

Bi bolon mini ueiin mash Olon hun orosiin holbooni ulsad bolon narlag Mongolian galt tergeer naimaa hiij amidral amjirgaagaa avch yavsanig turiin udirdlaga bugd medne ted ch mun l ene naimaagaar ehelj bsan.ter ued tatvar tul gesen huuli zaalt bgaagui ulmaas tatvar tulj bgaaguie, harin minii huvid 2003 onoos tasraltgui haan banknaas biznesiin zeeliig 2019 oni 8 sar hurtel avsan barimt bhad, nuhun tulultund hamragdaj chadahgui bna iimd nemelt huulindaa oruulj ugch bolohgui uy

0  |  0
zima zima(66.181.161.82) 2021 оны 03 сарын 29

2021oniig bvten toloogvi nohoj tolwol hedeer hiih yum boloo

0  |  1
Дорнод(202.126.88.137) 2021 оны 03 сарын 13

Энэ ариунзаяа гэж намчирхахаас өөр юу ч мэдэхгүй сошиолоор попорч төрийн мөнгийг үр ашиггүй зарлагдаж байхын. Тооцоо судалгаа нэртэй бүгд буруу. ХНХЯ, түүний харъяа ххүг зэрэг байгууллагууд нь аьлига хээл хахуулд баригдсан. Үнэхээр бүтэхгүй. Улс орныг энэ мэт дампууруулж байна

1  |  0
Ragchaa Bymbajav(202.9.46.13) 2021 оны 11 сарын 22

Төсвийн газар ажилладаг хүн 1 жил төлөгдөөгүй тасарсан хүн нөхөн төлбөл болохуу

2  |  1
Иргэн(103.26.195.5) 2021 оны 03 сарын 12

сав л хийвэл хувь нэмээд л байдаг болж дээ,Уйлдвэрчний Эвлэл яасан бэ ?!!

0  |  0
Иргэн(103.26.195.5) 2021 оны 03 сарын 26

Ийм вирусын уед уйл ажиллагаа хунд байгаа уед хэн толох бэ дээ!!!

1  |  0
Дорж(124.158.64.167) 2021 оны 03 сарын 12

Тэтгэврээ тогтоогдоогүй, 61 настай хүн энд хамрагдах боломжгүй байна. Насаар нь ийнхүү ялгаварлаж болдог юм уу. Тэгээд иргэдээ харж хандаж байгаа дүр үзүүлчихээд байнга хохироож байдаг МАН арилаасай билээ.

0  |  0
Z(64.119.24.40) 2021 оны 03 сарын 26

Xussen xun bolgon tuxain ueiinx n tootcoolloor toldog bolchvol olon xun xamragdax yum bgaan shte uul n

1  |  0
????(192.82.91.66) 2021 оны 03 сарын 15

одооны ханш сарын 60900р нөхөн төлүүл үнэнч төлж бга хүн яагаад дандаа хохирч бдаг юм

2  |  1
Juuji(192.82.91.66) 2021 оны 03 сарын 11

Сүүлийн жилүүдэд өндөр төлөөд хямдханаар нөхөн тооцуулж олон жилтэй болоод өндөр тэтгэвэр тогтоолгоод бн энэнд цензур тогтоогооч тэгээд ч өөр дээрээ хэдэн мал тоолуулсан хүн наадхыг чинь ашиглаад насаараа үнэнч төлсөн хүнээс өндрөөр тэтгэвэр эрт тогтоолгоод явж бн

1  |  0
Зүчи(192.82.91.66) 2021 оны 03 сарын 11

Нөхөн төлөлтийг болих хэрэгтэй энэ улс төрчид нийгмийн даатгалын хуулийг дураараа өөрчлөөд алдагдалд оруулаад насаараа үнэнч төлсөн хүнийг хохироогоод.бх.юм нөхөн төлүүлэх гээд бга юм бол одоо төлж бга хүмүүстэй адил сарын 60900р төлүүл яахаараа эд нар биднээс бага төлөх ёстой юм дээр үеийн ханшаар төлнө ч гэх шиг одооны ханшаар тэтгэвэр тогтоолгож бж

2  |  0
зочин(202.21.125.36) 2021 оны 03 сарын 11

Малчидаас татвар төлсөн баримт шаардахгүй бусад хүмүүсээс шаардаад байгаа чинь Үндсэн хууль зөрчөөд байгаа юм бишүү. Тухайн үед таксинд явж байсан татварын байцаагч гээд сар болгон 10000 төгрөг авдаг байсан одоо татварын санд байхгүй байна гээд байх юм ямар учиртай юм бэ

1  |  0
4(192.82.68.141) 2021 оны 03 сарын 26

нөхөн төлбөрийн хэмжээ нь арай их байна аа.Тухайн нөхөн төлөх жилийнх нь хөдөомөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх бол боллх байсан юм.

4  |  1
Зочин(66.181.161.119) 2021 оны 03 сарын 11

1995-2019 оныг нөхөж төлж болно гэж байхад Гарчигаа 2020 он гээд л худлаа бичээд байх юм аа

0  |  0
zochin(202.126.88.47) 2021 оны 03 сарын 26

zaawal ter ene gej ylgahgvi ard irgedee nohon tolvvlj boldoggvi ymuu tolhiig hvssen hvmvvs zondool bga

4  |  0
B(103.26.193.199) 2021 оны 03 сарын 29

Tuhain jiliinh n hanshaar tuluh heregtei.odoogiinhoor tuluh shaardlagagui

7  |  1
Top