О.Гэрэлт-Од: МЗХ “Залуучуудаа сонсъё” аян зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Монголын залуучуудын холбоо “ЗАЛУУЧУУДАА СОНСЪЁ” аяныг дөрөвдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулах бөгөөд тус аяны хүрээнд бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийж, дөрөвдүгээр сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Залуучуудын холбоо 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг бөгөөд залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой.

Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од фэйсбүүк пэйж хаягаар илгээх болон залуучуудын холбооны төв байран дээр очиж санал бодлоо хуваалцахыг уриалж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top