Онцгой байдлын газраас зохион байгуулж буй үйл ажиллагаанд алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ахлагчийн зөвлөл”-өөс “Миний сэтгэлийн илгээмж” захидлын уралдааныг эрэгтэй алба хаагчдын гэр бүлийн дунд зохион байгууллаа.
Уралдаанд ирүүлсэн 14 алба хаагчийн гэр бүлийн 16 захидлаас утга агуулга, ач холбогдол, өнгө үзэмж, ирүүлсэн хугацаа зэргийг харгалзан дүгнэж, эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулсан юм.
Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Ганзүрхийн гэр бүлээс ирүүлсэн захидал тэргүүлсэн бол удаах байруудад аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Нэргүй, аврагч-жолооч, холбоочин, ахлах ахлагч Т.Алтангэрэл нарын гэр бүлийн захидлууд тус тус шалгарлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )