“Сонгины Оюу” аяны хүрээнд сурагчдын насны ялгаа, суралцахуйн онцлогт тохирсон номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлаж байна.
Энэхүү уралдаан 6-10, 11-14, 15-18 насны ангилалтай зохион байгуулагдана. Хүүхдүүд өөрсдийн насны онцлогт тохирсон үлгэр, шүлэг, ном зохиолын тэмдэглэлийг хөтлөн илгээх боломжтой.
Уралдааны удирдамжид тэмцээнд оролцогчид заавал унших ёстой шүлэг, үлгэр, зохиолуудыг жагсаан бичсэн байгааг анхаарна уу. Мөн оролцогчид нэмэлтээр өөрийн сонирхолд нийцсэн зохиолыг уншиж номын тэмдэглэл хөтлөх боломжтой.
Бүртгүүлэх утасны дугаар: 70173281, 99051192
Материал хүлээж авах хугацаа : 2021.03.20-2021.03.23
Оролцогчдын материалыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс 315 тоотод хүлээн авна.
Сэтгэгдэл ( 0 )