SUN MEDICAL | Гэмтэл, мэс заслын тасаг (Үений төв)

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

"Сон" эмнэлгийн мэс заслын баг нь БНСУ-д тус улсын эмч нартай хамтарсан үзлэг, хагалгааг 2015 оноос хойш тогтмол хийж ирсэн ба 2018 оноос хойш Казахстан улсын Алмата хотод гэмтэл, мэс заслын чиглэлээр үзлэг, хагалгаа хийсэн туршлагатай.

Мөн Өмнөд Солонгосын "Сон" эмнэлгийн Тархи, нуруу нугасны мэс заслын эмч нартай хамтран хөдөө орон нутагт үзлэг, оношилгоо, зөвлөгөө, тусламж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

"Сон медикал центр Улаанбаатар" эмнэлэг дээр одоогийн байдлаар Ерөнхий мэс засал, Спортын гэмтлүүд, өвдөг түнхний хиймэл үе суулгах мэс засал, төрөлхийн болон олдмол согогууд, дээд мөчдийн ясны гэмтлүүд, ясны гажиг засал, яс утрасгах, бусад пластик хагалгаануудыг хийж гүйцэтгэж байна.

Цаашид "Сон" эмнэлэг нь ясны бүх төрлийн хавдар, Davinci робот хагалгаа, 3D Navigation зэрэг олон улсад хийгддэг нарийн мэргэжлийн хагалгаануудыг чанарын өндөр түвшинд хийн, Монголдоо нутагшуулж, эрүүл мэндийн салбарыг олон улсын түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна.

VIP өрөө 28.6мкв

Хэвтэн эмчлүүлэх өрөө

Энгийн өрөө (43.6 мкв)

Хэвтэн эмчлүүлэх өрөө

Энгийн өрөө (33.6 мкв)

 

Хэвтэн эмчлүүлэх тасаг

Сон эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь нийт 7 өрөө бүхий 30 ортой ба Энгийн, Хагас Люкс, Бүтэн Люкс гэсэн сонголттойгоор ажиллаж байна. Бүх төрлийн хагалгааны дараа Уламжлалт, Бариа засал, Сэргээн засал, Хөдөлгөөн заслын эмчилгээг хослуулан эмчилгээ, үйлчилгээ хийгдэнэ. Хагалгааны өмнө/дараах үзлэг, шинжилгээ, физик эмчилгээ зэрэг бүх төрлийн үйлчилгээнээс хамаарч багцын олон төрлийн үнээс сонгох боломжтой.

Манай эмнэлгийн Эрхэм Зорилго: Биднийг зорин ирсэн үйлчлүүлэгч бүрт чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээг үзүүлнэ.      

Facebook page: Sun medical center UB

Ажиллах цагийн хуваарь:

08:30-16:30 Даваа- Баасан,

09:00-14:00 Бямба

️Утас: 7777-7500, 8882-7500

Хаяг: ХУД 7-р хороо, Яармаг

E-mail: info@sunhospital.mn

Top