Төрийн албаны шалгалт өгөх иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй

2021 оны 03 сарын 12

Улсын хэмжээнд өнөөдрөөс /2021.03.12/ Төрийн албан хаагчийн шалгалт эхэллээ.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 8 хоногийн хугацаанд нийт 5788 иргэн шалгалт өгөх юм.

Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэн, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглаж, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, манлайлал, харилцааны соёлыг нэмэгдүүлэн, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.

Шалгалт өгөх иргэд дараах 2 мэдээллийг анхаарна уу.
 
1. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.
2. Монгол Улсын Шадар Сайдын “Иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээг зөвхөн:
- Хөдөө орон нутаг руу явах
- Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана” гэсэн шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс ПСР-ын шинжилгээ шаардахгүй боллоо.
Шалгалт явагдах байрны хаяг, байршил: Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top