Хоёрдугаар сарын 25-наас эхэлсэн 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх билээ. Одоогоор ЭЕШ эхлэх хугацаа хараахан тодорхой болоогүй байна.
Шалгалтын бүртгэл үргэлжилж байгаатай холбогдуулан шалгуулагчдын заавал мэдэх ёстой мэдээллийг хүргэж байна.
Энэ удаагийн шалгалтад 2021 оны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
Дахин сануулахад, шалгалтын бүртгэл 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл явагдах бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгаж нэмэлт бүртгэл хийх боломжгүй юм.
ТАНИЛЦ: 2021 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
ЭЕШ-д хэрхэн бүртгүүлэх вэ?
Энэ онд төгсөж буй шалгуулагчид БҮРТГЭЛИЙН ХУУДАС-аа хэвлэн авч, сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга дарж баталгаажуулна.
ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ?
ЭЕШ-т өгөх гэж буй бүх шалгуулагч нар "2021 оны ЭЕШ өгөх сурагчдын нэгдсэн групп"-т өөрийн фэйсбүүкээрээ найз болон хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг авах боломжтой.
Өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрсдөө сонгоно / хот болон хөдөө орон нутаг/
Нийт төгсөгчдийн анхааралд
Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж энэ сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллах аж.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд судалгааны их сургууль болох суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоний их сургууль, ШУТИС-тай хамтарч ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд Монголд хоёр жил, АНУ-д хоёр жил суралцана. АНУ-д суралцагчид өмнө нь дунджаар 30 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдснаар сургалтын төлбөр нь 5000 ам.доллар болох юм.
Н.УЯНГА
Сэтгэгдэл ( 0 )