Иргэн С.Мэргэн алба хаагчдад талархал илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Иргэн С.Мэргэнээс Онцгой байдлын ерөнхий газарт талархал ирүүллээ. Талархалд “Миний бие 2021 оны 02 дугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумруу хүнсний тээвэр хийж яваад гал түймрийн аюулд өртсөн.

Энэ хүнд хэцүү байдалд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид сэтгэл зүтгэл гаргаж галын аюулаас аварсанд баярлаж байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар захирагчтай хамт олонд болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Будсүрэн, Гал түймэр унраах, аврах 21 дүгээр ангийн захирагчийн орлон гүйцэтгэгч ахлах дэслэгч Л.Эрдэнэхуяг нартаа баярлаж байгааг минь дамжуулж өгнө үү?

Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн та бүхэнд удахгүй болох Цэргийн баярын  мэнд хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top