Цаг агаарын таагүй үзэгдэл, хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ -ын 216 дугаар тулгуур хугарч унан, баруун бүс нутгийн хэрэглэгчдийн Цахилгаан эрчим хүч тасарч, доголдол үүссэн талаар мэдээлсэн.
Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангаж байгаа аж.
Гэмтсэн шугамын Сэргээн босголтын ажилд "ББЭХС" ТӨХК-ийн зургаан машинтай 34 инженер техникийн ажилтан, “Увс ЦТСүлжээ” ХХК-иас гурван машинтай 23 инженер техникийн ажилтан, нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө 00:00 цагаас "ББЭХС" ТӨХК-ийн шуурхай ажиллагааны 3 бригад гэмтлийг хайж, 06:00 цагт илрүүлсэн ба гэмтлийг 48 цагийн дотор арилгахаар ажиллаж буйг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас мэдэгдлээ.
Тус аймгийн хэмжээнд эрчим хүч шаардлагатай нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станц болон зарим сумд аваарын нөөц генератороор хэрэглээгээ ханган ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )