"Хаврын улиралд би 24 цагийн дотор цаг агаарын 136 өөрчлөлтийг мэдэрсэн" хэмээн алдарт зохиолч Марк Твэйн нэгэнтээ хэлсэн байдаг.
Үнэхээр байгаль дэлхийн олон өнгө цас, салхи, бороо, шуургыг хаврын нэг өдөр бүгдийг нь харах боломжтой. Намуухан тэнгэр гэнэт хуйсагнан шуурч шороогоор булна, энэ яг хаврын л ааш.
''Хавар хайр, хааяаа бас сайр ирдэг'' гэж хошин үг байдаг даа. Хавар элдвийг бодогдуулж гэгэлзүүлнэ, хаа нэг тийшээ гүймээр санагдана. Цаг агаарын төлөв нь ч хүний ааш нь ч олон юм даа.
Ургаж, ханзарч, учирч, салаад л... өнөөх танил бүхэн. Гэвч хавар биднээс уйдаагүй, бид ч хавраас ер уйдсангүй. Уйдах нь бүү хэл,хаврыг хүсэцгээнэ. Хаврын өглөө, хаврын өдөр, хаврын оХорвоогийн сайхан бүгдийг хавраас хайж болох мэт. Урин дулааны аясаар ургаж дэлгэрээд л, уур амьсгалынх нь зөөлөнд уяран догдлоод л...
Анзаараад байх нь ээ, хүн болгоны хайр хавар ирдэг юм шигээ. Хайрын тухай ихэнх шүлгүүдийн шад хавраар өртөөлсөн байдаг билээ. Хайр гэдэг хамгийн аугаа сайхан. Тэгэхээр тэр аугаа сайхныг авчирдаг хавар бүр ч аугаа биш гэж үү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ямар ч асуудалд ингэж сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй.