О.Гэрэлт-Од: Монголбанкны зээлийн сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг нь залуусыг хохироож байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр /2021.03.15/ Монголбанкны гадна мэдээлэл хийлээ.

Тэрбээр Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл буюу “ХАР ЖАГСААЛТ”-тай холбоотой асуудлаар Монголбанкны удирдлагуудтай уулзах хүсэлтийг удаа дараа тавьж байгаа ч өнөөг хүртэл хүлээж аваагүй гэдгийг мэдээллийнхээ үеэр тодотголоо.

Энэ талаар Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод тус банкны удирдлагууд залуучуудаа үл тоож, хүнд суртал гаргаж байгаад харамсч байна. Залуучууд улсаас мөнгө гуйгаагүй, зээлээ тэглэж өгөөч гээгүй, гэмт хэрэг хийгээгүй. Зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлсөн боловч үүнээс болж зээл олгосон банк, санхүүгийн байгууллага хохироогүй, тэд үндсэн төлбөрөө хүүтэй нь авч байгаа. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг нь зээл аваад төлбөрөө төлсөн, төлж байгаа залуусыг хохироож ирээдүйн боломжуудыг нь хаасаар байна" гэв.

Түүнчлэн "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа тэтгэх 10 их наядын цогц хөтөлбөр”-т багтсан иргэдэд олгох жилийн гурван хувийн хүүтэй, 50 сая төгрөг хүртэлх зээлээс Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй залуус авч чадахааргүй байгаа тул нэг удаа залуучууддаа итгэл үзүүлж боломж олгохыг хүсэж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(66.181.165.92) 2021 оны 03 сарын 15

Зээлээ төлөөд л дууссан бол энэ сөрөг мэдээлэл үнэхээр утгагүй байна. 6 сарын дараа хасагддаг байхад л болно шүү

0  |  0
БОЛЬ БОЛЬ(64.119.26.161) 2021 оны 03 сарын 15

Энэ балай юмаа боль

0  |  1
Top