[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах ёстой вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Хавар бидний арьс арчилгаа ихээр шаарддаг. Гэхдээ эдгээр дүрмийг баримталснаар эрүүл арьстай байж болно.


Бүү хуурайшуул

Нүүрэндээ байнга чийгшил өг. Арьс арчилгааны тань бүтээгдэхүүн арьсны балансыг тэнцвэржүүлэх ёстой. Тэжээлийн тос түрхэхээ зогсоох үе гэж хаварт огт байхгүй.

Нарны хамгаалалттай тос...

Бүрхэг өдөр ч бид нарны хамгаалалттай тос түрхээд гарах ёстой юм. Ямар ч арьстай байлаа гэсэн та нарны хамгаалалттай тос түрхэхээ бүү мартаарай.

Тоникоос бүү татгалз

Тоник байнга хэрэглэх нь чухал. Энэ нь нүүрний будгнаас үлдсэн бохирдлыг сайтар цэвэрлэнэ. Мөн арьсыг чийгшүүлдэг. Хавар та спиртийн найрлагагүй тоник сонгоорой.

Гуужуулахдаа болгоомжтой хандаарай

Арьсаа гуужуулах нь нүх сүвийг нь цэвэрлэх арга мөн ч та хаврын улиралд гуужуулагчийг хааяа л хэрэглэ. Тослог арьстай бол гуужуулагч танд тохирохгүй. Бактер арьсны нүх сүвэнд тархах эрсдэлтэй.

Маск тавь

Хуурай улиралд арьсандаа чийгшил өгч, арьсны тослогийг тэнцвэржүүлэхэд маск маш их хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top