“Онц аюултай үзэгдэл болно, цасан болон шороон шуурга шуурна” гэж анхааруулаад байхад малаа бэлчээрт гаргалаа гэсэн хүмүүс сошиал орчинд их байна.
Эх орныг бүхэлд нь хамарсан цаг агаарын онц аюултай үзэгдэл болсон болохоор баян ядуу, малчин ажилчин гэж ялгалгүй л заримд нь хор хөнөөл учрууллаа. Тэр бүү хэл олон хүний амь нас сүйдлээ. Харин ийнхүү шүүмжлэл бичиж, шүлсээ үсчүүлж суугаа хүмүүс малчдын ажил амьдралыг захлах ч үгүй хүмүүс л байгаа юм. Амьдрал мэдэхгүй тэднийхээр бол малчид дурандаа гарч гүйгээд, хэдэн малаа албаар зөрж бэлчээрлүүлсэн болж таарах нь. Уг нь тийм биш л дээ.
Мал, малчид гэдэг чинь цаг агаарын өөрчлөлтийг жижиг гэлтгүй хамгийн түрүүнд мэдэж сэргийлж чаддаг юм. Харамсалтай нь энэ хэмжээний аюулт үзэгдэлд үнэхээр хүчин мөхөсддөг. Гадаанаа хураасан мал нь хэдэн цагийн туршид нүдэх цас, шороон шуурганд эрхгүй хөдөлж эхлэхэд дагаж явсаар л гэрээсээ холдчихдог. Тэгээд ямар амин зуулга болсон өнөө хэдээ хаялтай биш, дагахаас өөр арга байхгүй.
Хашааныхаа урд яваа хониныхоо толгойг эргүүлэх гэж очсон хүү ч ийм л замаар улам цаашилсаар хэцүү зүйл болсон байх.
Нэг үгээр орцныхоо үүднээс цааш явган алхаж үзээгүй, орон сууцныхаа цонхоор амьдралыг төсөөлөгчид ийм цаг үед чимээгүй байсан нь онох биз дээ.
Сэтгэгдэл ( 3 )
Малчид тэгээд цаг агаарын өөрчлөлтийг мэддэг юм бол мал хашаад наад шуургаа өнгөрөөхгүй яасан юм бэ?
Малнаасаа дор ухамсар сэтгэхүйтэй хүн дүрст зэрлэг адгуус маягийн амьтадыг малчин нэртэй малнууд гэнэ.
Harin tiim, baigaliin soriltond teswerlej amidarna gedeg Ch. .