Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Тушаалаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тэгшбаяр, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол хүртээсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сониуч(202.9.46.136) 2021 оны 03 сарын 16

Албан тушаалын зэрэглэлийн цол албан тушаал нь бууж өөрчлөгдөхөөр хураагддаг бол уу

0  |  0
Top