Ахлах ангийнханд программ бичих хэмжээний мэдлэг олгоно

2021 оны 03 сарын 16

Ахлах ангийнханыг мэдээллийн технологийн программ бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг Энэтхэг улстай хамтарч хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа.

Энэтхэгийн Засгийн Газраас ковидын эсрэг 150.000 тун вакцины нийлүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд ноён элчин сайдын үүрэг маш их байсныг илэрхийллээ.

Уулзалтын талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Эхний ээлжинд нийслэлийн 14.000 багшаа вакцинд хамруулж танхимын хичээл нээхэд бэлтгэлтэй байх ёстой, дараагийн ээлжинд улсын хэмжээний 47.000 багшаа хамруулах төлөвлөгөө байгаа.Монгол Энэтхэгийн хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарынхаа англи хэлийг сайжруулах анхан, дунд шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлье. Мэдээлийн технологийн төв байгуулж Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, сургалтын тоог нэмэгдүүлье.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квот байдаг.Энэтхэг Улсын ЗГ-ын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмж мэдээллийн технолгийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой. Энэтхэгийн талаас тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг тодорхой нөхцлөөр хөнгөлсөн. Насны ангилал, заавал төрийн албан хаагч гэдэг заалтыг байхгүй болгосон. Англи хэлний шалгалтаас бусдыг нь онлайнаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлийн 5,6 сая долларын санхүүжилтээр Мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төвийн бүтээн байгуулалтын ажил, мэргэшүүлэх сургалтууд хийгдэнэ. Гэхдээ энэ барилгын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлийн сертефикаттай сургалтуудаа цаг алдалгүй явуулж эхэлье.

Цаг алдах тусам энэ хөнгөлттэй зээл өр гэдгийг анхаарах ёстой. Энэ хөтөлбөрөөр зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах бус Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдынхаа хүрээнд давхар хэрэгжүүлье. Ахлах ангийнхан маань өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид түүнийг нь бодлогоор дэмжих ёстой" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.215) 2021 оны 03 сарын 16

HUURHIIDUU 21 ZUUND UURDUU ZAAJ CHADAHGUI ENETHEGEES GUILANCHIJ ZAALGUULJ BAIDAG,

0  |  0
Top