БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 03 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ. 

Уг нислэгээр 150 орчим  иргэнийг тээвэрлэх боломжтой иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон  Гадаад харилцааны яам хийхгүйг анхаарна уу.

 Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд  өнөөдрөөс буюу 17-оос эхлэн УБ дахь “Корэйн Эйр” компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email : imy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

э.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top