Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллалаа.

Энэ жил нийгмийн даатгалын системийн хэмжээнд “Эерэг хандлага цахим хөгжүүлэлтийн жил” болгон зарласан билээ. Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн даатгал, тэтгэврийн дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тиймээс дүүргийн Засаг дарга цахим шилжилтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттайгаар хэрхэн хэрэгжиж буй талаар болон дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрны орчин нөхцөлтэй танилцав.

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 2021 оныг “Цахим хөгжүүлэлтийн жил” болгон зарласан. Тиймээс нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр даатгуулагчид алсаас буюу заавал биеэр үйлчлүүлэх шаардлагагүйгээр үйлчилгээ авах боломжийг иргэд, даатгуулагчдад олгож байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.

Энэ үеэр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Цахим хөгжүүлэлтийн жил болгон ажиллаж байгаатай холбогдуулан удахгүй хөдөлмөрийн чадамж алдалтыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн байгууллагын хоорондох цаасан баримт багасах юм” хэмээн хэллээ.

Иргэд цахим шилжилттэй холбоотой мэдээллийг “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс” пэйж хаягаар холбогдон авах боломжтой.

Мөн өдөр бүр хөтөч байцаагчид иргэдэд 70173261 утсаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top