Тусгай үүргийн онгоц газардаж, 168 иргэн эх орондоо ирлээ

2021 оны 03 сарын 18

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2021.03.18) 08:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Ирланд, Итали, Финланд, Чех, Бельги, Турк, Франц, Австри, Замби, Йордан, Болгар улсаас нийт 168 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийн 17 нь өндөр настан,  2 нь жирэмсэн, 15 нь эрүүл мэндийн шалтгаантай,  40 бага насны хүүхэдтэй гэр бүл, 94 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top