А.Адъяасүрэн гишүүний 400 жолооч ажил хаялаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий “Тэнгэри транс”, “Сан тээвэр”, “Ульган сар”, “Баянговь” хэмээх дөрвөн компанийн 100 гаруй жолооч ажил хаялт зарлаад өдгөө жолооч нарын тоо өсөж, 400 орчим болжээ.

Учир нь тэрээр өнгөрөгч арваннэгдүгээр сараас хойш жолооч нарынхаа үндсэн цалинг олгоогүй байж тээврийн зардал болох тонн тутмын 30 юанийг 20 болгон бууруулжээ. Тиймээс эдгээр жолооч нар А.Адъяасүрэн гишүүнд хоёр үндсэн шаардлага тавьж, бидний шаардлагыг нааштай хүлээн авч зөвшилцөхгүй бол экспортын зам дээр суултаа өргөжүүлэн зохион байгуулахаа илэрхийлсэн байна.

Үндсэн шаардлагад дурдахдаа “Нэгдүгээрт, бидэнд арваннэгдүгээр сараас хойш олгоогүй үндсэн цалинг хурдан хугацаанд өгч бидэнтэй зөвшилцөх. Хоёрдугаарт, нүүрсний үнэ буураагүй байхад тээврийн зардал бууруулж байгаа нь ямар ч үндэслэлгүй” хэмээжээ.

Энэ талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодрууллаа. Тэрээр “Байдал маш хүнд байна. А.Адъяасүрэн гишүүнд өнгөрөгч хоёрдугаар сард шаардлага хүргүүлсэн ч надад хамааралгүй компани гэдэг. Бид дахин гуравдугаар сарын 13-ны өдөр шаардлага хүргүүлээд байна. Тэр минийх биш гэж байгаа ч яах аргагүй энэ хүний үүсгэн байгуулсан компаниуд өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг нь таван компани байдаг ч нэг нь түүний нэр дээр бүртгэлгүй юм билээ. Эдгээр компаниуд нь ногоон бүсийн дүрэм журам зөрчдөг, амрах байр байхгүй гээд олон асуудал бий. А.Адъяасүрэн гишүүн Тээврийн газраас С зөвшөөрлийг олноор авдаг ч жолооч нарын амрах кемп байдаггүй. Жолооч нар нь амрах кемпгүй, хөдөлмөр хамгааллын хувцасгүй ийм компанид С зөвшөөрөл олноор олгодоггүй юм. Чухам ямар замаар авдгийг би мэдэхгүй. Жолооч нар нь хоолоо өөрсдөө хийнэ, хөдөлмөр хамгааллын хувцасаа ч өөрсдөө худалдаж авдаг. Уг нь энэ мэт асуудлыг компани бүрэн шийдэх журамтай. Эдгээр бэрхшээл байгаа учраас өнөөдрийн /өчигдөр/ дотор хариу өгөхгүй бол гуравдугаар сарын 18-ны өдрөөс /өнөөдөр/ эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлаж, экспортын зам дээр суулт хийнэ” хэмээв.
 

Нэгэн цагт жолооны курсээр бизнесээ эхлүүлж байсан А.Адъяасүрэн гишүүн жилээс жилд бизнесийнхээ хүрээг өргөжүүлсээр сүүлдээ их гарын эгнээнд шилжиж, авлига өгдөг болсон гэдэг нь “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгийн тодруулгаас ч харагдана. Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгснөөс ч харагдана. Түүнд холбогдох уг хэргийг Прокурорын газраас хүчингүй болгосон нь хэл ам дагуулсаар байгааг бид мэднэ. А.Адъяасүрэн энэхүү хэргийг УИХ-ын гишүүн болохоосоо өмнө үйлдэж, ийнхүү парламентад ирсэн хойноо хүчингүй болгуулж чадаж байна. Эрхэм гишүүний авлига өгсөн хууль бус үйлдэл нь ганц энэ биш гэх хардлага ч байдаг. Тиймдээ ч энэ бүх хууль бус зүйлээ хаацайлж байхаар парламентад иржээ гэсэн хардлага ч дагуулах болов. Түүнээс бус Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн, хууль баталж, түүнийхээ хэрэгжилтийг хянаж анхаарч ажиллах ёстой ч өөрөө хууль зөрчөөд сууна гэдэг байж боломгүй асуудал. Тэр тусмаа авлигын асуудалд УИХ-ын бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөх ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.72) 2021 оны 03 сарын 19

Тэмцэлийг дэмжиж байна

0  |  0
nergui(192.82.69.216) 2021 оны 03 сарын 19

Erunhiilegch say helee bizdee gishuud chin gemt heregtnuudiin tsugluulgiin tulmuud bn , Adiya bol bugdiig mungu bugs 2 r tsohitsuulaad l garaad irdeg ym bndaa, ger buld n hool boldog l bailguidee, zamibuulind zaya tuurug gej ym baidag l bhdaa!

0  |  0
eegi(66.181.161.47) 2021 оны 03 сарын 18

hujaa narin vilchlegch

0  |  0
Ккк(66.181.161.87) 2021 оны 03 сарын 18

Хаха нөгөө гишүүн нь хужаа нарт мадлуулаад бөгсөнд нь хамраа шургуулцан

0  |  0
иргэн(59.153.113.218) 2021 оны 03 сарын 18

Энд сууж байхаар Баттулгад хандаач ,хэлээч.Шийдээд өгнө. Тэр Бидон Ганбаад бас дуулга.тэд нийлж байгаад болох байлгүй.

0  |  0
Top