"Хүүхдэд хайртай ХҮН БОЛ" уралдаан зарлалаа

2021 оны 03 сарын 18

"Язгуур" контентийн хамт олноос санаачлан "Хүүхдэд хайртай ХҮН БОЛ" богино бичлэгийн уралдаан зарлалаа.

Ирээдүйд эх оронд минь мэндлэх бяцхан үрсээ илүү гэрэл гэгээтэй, хайр дүүрэн нийгэмд хүлээж авахын төлөө гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн төлөө идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой Хайрлая! Хамгаалъя! Хөгжүүлье! уриатай "ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ..." хүүхдийн төлөө үндэсний аяныг "Язгуур" контент санаачлан эхлүүлж байна. Та бүхэн тус аяны хүрээнд зохиогдож байгаа богино бичвэрийн уралдаанд оролцож, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.

Өнөөдөр манай улс 1.200.000 хүүхэдтэй. Нийт хүн амын маань 40 хувь нь бидний үр хүүхэд. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал ноцтой зөрчигдөж хүчирхийлэл, хүний наймаа газар авч, хүнээс гарч боломгүй муу муухай гэмт хэрэг үйлдэгдэж хүүхдийн ертөнцөд аюул нүүрлээд байгааг та бид мэднэ. Гэвч бид хүчирхийллийг хүчирхийллээр зогсоохгүй ээ. Хүчирхийллийг хүн чанар, хүнлэг сэтгэл, хайр энэрлээр эерүүлнэ.

Тиймээс насанд хүрсэн хүн бүрийг үр хүүхэд, үндэс язгуураа Хайрлаж, Хамгаалж, Хөгжүүлэхийг уриалж байна. ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ... хүүхдийн төлөө аянд нэгдэхийг урьж байна. Хэрвээ та хүүхдэд хайртай хүн бол... хайр өвөрлөсөн чин сэтгэлийн үгээ бидэнд бичиж явуулаарай. Бид таны үгийг бүтээлч ажил болгон бяцхан үрсдээ хүргэх болно.

Хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе! Хүн бүр нэг зүйлээрээ адилхан. Энэ бол хүн бүрийн үр хүүхдээ аз жаргалтай, эрүүл саруул өсч, сайн сайхан хүн болоосой гэж хүсдэг чин хүсэл юм. Үүний тулд бид эхлээд юуг ухамсарлаж, дараа нь юу хийх ёстой вэ? Та бидний үр хүүхдүүд аз жаргалтай нийгмийн эд эс, үнэт зүйл болох учиртай. ЯЗГУУР КОНТЕНТ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
амжилт хүсье(139.5.217.40) 2021 оны 04 сарын 10

амжилт хүсье

0  |  0
Top