Төмөр замын ажлаас мөнгөө авч чадаагүй компани, ажилчид жагсаал хийхдээ тулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

-“Тавантолгой-Зүүнбаян төмөр зам”-ын төсөлд ажилласан компаниуд ажлынхаа үлдэгдэл хөлсийг авч чадалгүй есөн сар болсон байна-

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл”-ийн туслан гүйцэтгэгч нар 2020 оны долоодугаар сараас хойш хийсэн ажлынхаа мөнгийг гүйцэт авч чадахгүйгээс цалин, лизинг, түрээсээ төлж чадалгүй бүтэн есөн сарын нүүр үзэж байгаа юм байна.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтээцийн ажлыг туслан гүйцэтгэгч 50 гаруй аж ахуйн нэгж 100 хувь гүйцэтгээд байгаа юм. Гэвч хийсэн ажлын 20 хувийн төлбөрийг нь өгөлгүй ийнхүү олон сар болсон аж. Нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн асуудал байгаа аж. “Монголын төмөр зам” компани өнгөрсөн жилийн долоон сараас өмнө эхний хэсгийг шилжүүлээд сураг алдарчээ. Үлдсэн мөнгийг нь “Эрдэнэс Тавантолгой” өгнө гэж байгаа ч хэзээ гэдэг нь тодорхойгүй ингэж удсан байгаа юм. Эдгээр туслан гүйцэтгэгчид төмөр замын ажлаас хойш цар тахлын улмаас хэдэн сараар түгжээтэй байсны гороор санхүүгийн чадавх нь суларч туйлдаа хүрсэн байна. Ажилчдаа арайтай л өлбөрүүлчихгүй торгоож буй гэх. Тиймээс төмөр замд ажилласан компаниуд цалин, түрээс нь хуримтлагдаж, ажил гүйцэтгэсэн мөнгөө авч чадалгүй тэвчээр алдарч жагсаал цуглаан хийхдээ тулаад байгаагаа учирлаж байна лээ. Төрөх эмнэлгээс нялх биетэй эмэгтэйг авч гарахдаа зүй бус харьцсан асуудлаар жагсаал болоход Засгийн газар огцорч байлаа. Одоо энэ олон компанийн хэдэн зуун ажилчид, тэдгээрийн ард буй мянга мянган хүний аж амьдрал яригдаж байхад ямар явдал болох ёстой вэ.

Монголын хамгийн том бүтээн байгуулалт хэмээн хөөрцөглөж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн удаа дараа очиж танилцаж байсан ажил ардаа ийм бантан зуурчээ. Улстөрчид, нам эвслийнхэн гээд хэн эс очсон билээ дээ. Төслийн ажил эд өрнөж байхад төрийн өндөр албан тушаалтнууд очоод “Түүхэн төсөл” гээд хөөргөөд байхаар компаниуд, ажилчид урам орж ёстой чадлаараа ажилласан байгаа юм. Тиймээс ч түүхэн төслөөс гадна түүхэн богино хугацаанд гүйцэтгэсэн ажил болсон гэдэг. Монгол хүн ажил хийж чаддагийн баталгаа ч энэ мөн. Дээр нь цэргийнхэн төслийг удирдаж байсан болохоор ажлын талбайд ажилчид алхаж биш гүйж ажилласан юм билээ. Ямар их дэгтэй, сэтгэлтэй байсны л илрэл шүү дээ. Гэтэл үүний хариу нь өнөөдөр идэх талхгүй болж ирж байна гэж эдгээр компанийн ажилчид бухимдаж байна. Тэд “Хөдөө хөхөрч, гадаа гандаж, өдөр шөнөгүй морь, нохой шиг улсынхаа хамгийн том бүтээн байгуулалтад ажилласны хариуд ингэж молигодуулж байна. Одоо дахиад хүлцэнгүй ноомой байж чадахгүй, цуглана, жагсана” гэж байгаа аж.

Төмөр замын доод бүтээцийн ажил гэдэг нь газар шорооны ажил, хоолойн ажил юм. Хамгийн хүнд хүчир, нүсэр ажил гэсэн үг. Ийнхүү нэг талаас улсынхаа хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож, нөгөө талдаа ажил төрөл хийж амьдрал ахуйгаа өөд нь татах гэсэн дотоодын компаниуд, ажилчид л хамгийн түрүүнд хохирдгоороо хохирч байна. Цар тахлаас болж орлогогүй болсон ажилчдын амьдрал ямар байгааг ажилтай танилцаж явсан олигарх улстөрчид ойлгоно гэж үү. Тэд амь зуулга тасарчих гээд компаниасаа цалингаа нэхдэг, компани нь “Монголын төмөр зам” мөнгө өгөхгүй байна гэж өдөр хоног аргацааж байгаа нь шударга явдал мөн үү. Дотоодын компани, монгол ажилчид хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй ингэж олон сараар хохирч байгааг Засгийн газар анхаарах цаг нь болжээ. Халамж гуйсан биш хийсэн ажлынхаа хөлсийг нэхсэн хүмүүс өлөн зэлмэн, дорд үзэгдэж байхдаа жагсахаас өөр яах ч билээ дээ.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.185) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(129.205.113.185) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Deed tseg XXK(202.21.108.142) 2025 оны 03 сарын 13

Ene asuudlaar negdeh hun baival 99008301 dugaart holbogdooroi

1  |  0
tumur zam(103.140.11.56) 2025 оны 03 сарын 13

hiih ajila hiichidsen shvv hudulmurlsniihuu hulsiig awii mongliin tumur zam

1  |  0
tumur zam(103.140.11.56) 2025 оны 03 сарын 13

hiih ajila hiichidsen shvv hudulmurlsniihuu hulsiig awii mongliin tumur zam

1  |  0
Munhtuya(66.181.161.89) 2025 оны 03 сарын 13

Zunii id haluund hulsuu goojuulan bj ajillachihaad hudulmurlusniihuu hulsiig awch chadahgvi bgd bid buhimdaj bn tsalin munguu away da hiih ajila hiichibsen shv de

1  |  0
Bat(103.26.193.36) 2025 оны 03 сарын 13

mungu tugruguu ugchihuh boldoggvi yum bhda barag jil bolhon uls iimerhvv ynztai baival bustan ymar baihan oilgomtoi

1  |  0
Ajilchin (192.82.70.190) 2025 оны 03 сарын 13

Jigsay temtsii 2 3 sariin hodolmor sh dee \n

1  |  0
Зочин(202.9.41.14) 2025 оны 03 сарын 13

Даипуу төр засаг юмаа. 2021 оны 1,2, 3-р сарбн цалингаа аваагүй бгаа

1  |  0
Зочин(202.55.188.40) 2025 оны 03 сарын 13

2013 он давтагдаж байна. Учир нь хулгайч Женко оролцож байгаа учраас.

1  |  0
Мэдээлэгч(66.181.161.35) 2025 оны 03 сарын 13

Авч чадахгүй байхоо.Төмөр замын мөнгийг Баттулга сонгуулийн ажилдаа зарцуулж 7 хоногт 50 саяын гурван хүүхэн худалдаад авчихсан.

1  |  0
зочин(59.153.113.60) 2025 оны 03 сарын 13

хэн мөнгийг идчихэв дээ түргэн мөнгийг нь өгөөч дээ эргэлдүүлэх гээд бас нэг нь авсан даа

1  |  0
Зочин(66.181.161.104) 2025 оны 03 сарын 13

Юу л болоод бнаа муусайн хулгайч луйварчид та нарт итгэж ард түмэн бид сонгосон гэтэл яав ийм арчаагүй завхарсан луйвардсан идсэн уусан бохир заваан улс төртөй хийсэн хийлгүүлсэн ажил бүх юм нь үнэгүйдсэн ийм л оронд амидраж бна даа хөөрхий юу л болоод бна даа энэ улс орон ард түмэн минь ээ яаж амьдрах юм бэ эх орондоо бид хийж бүтээж хариуд нь урсгасан хөлснийхөө төлөөсийг авж чадахгүй дэмий хоосон бухимдаад суух гэжүү

1  |  0
зочин(124.158.79.148) 2025 оны 03 сарын 13

Сайхан юманд итгэж 24 цагаар өдөр шөнөгүй ажилсаны үр дүн Загнуулан барин улсын ажил алдаж болохгүй хэмээн ажилчидаа гэрт баяр наадмаар гэрт нь хариулахгүй ажиллаж байсны үр дүн 14 хоног бүрт Ерөнхийлөгч Баттулга ихэх гэх сургаар ажилдаа улайрч зүтгэж байсны шагнал одоо бидэнд юу байна бөөн өр бөөн дарамт ажилчид болон түрээсийн хүмүүсийн нүүрийг ч харах эрх ч байхгүй боллоо лалруудаа ЮУ ГЭЖ ХОШИГРУУЛЖ БАЙЛАА ЛАЛРУУДАА ЖАРГАЛСАЙХАН ДАРГА БАТСҮХ ДАРГА ГАНСЭЛЭМ ГЕНЕРАЛ НАРАА \n

1  |  0
ААН(202.9.47.0) 2025 оны 03 сарын 13

хичнээн их урам зоригтой ажиллаж байлаа даа. Одоо нээрээ хамаг хараалаа барж байна. Арай ч ингэж новширно гэж бодоогүй. Улсдаа итгэх итгэл алдарч улс төрч нэртэй луйварчидыг үзэн ядаж байна. Болдогсон бол бүгдийг нь шоронд хийчих юмсан, тэвчээр алдарч байна. Та нарын зодоонд ард түмэн хохирох ёсгүй шүү.

1  |  0
Жагсаал (124.158.97.101) 2025 оны 03 сарын 13

Жагсаад ч үр дүнд хүрэхгүй дээ. Ядаж байхад монгол хүн Монгол эх орнодоо талбай дээр жагсах ч эрхгүй.

1  |  0
12(59.153.115.50) 2025 оны 03 сарын 13

ulsiinhaa nur tom buteen baiguulaltand orchood adag svvld n guij amidrah gej ta naraas bi honogiin hool guigaagviee zvgeer l ajilsan ajiliinhaa huls munguu l awmaar bn munguu awmaar bn

3  |  0
Ханхүү(202.126.88.143) 2025 оны 03 сарын 13

Энэ МТЗ буюу улсын ажилд итгэж би банкнаас зээл авч машин аваад ажил да анх 2020 оны 3сарын 5нд ажилдаа их л сайхан юм бодож ажилаа ихлүүлж байж билээ гэтэл одоо миний амьдрал байдал үнэхээр хэцүү болсон одоо 4-р сарын 8нд би орох орон унаж байсан унаагаа хүртэл алдах гэж байна хэрэв би хамаг юм аа хураалгах л юм бол ахиж хэзээ ч надад боломж байхгүй болно ийм хүн юу ч хийхээс ч айхгүй шүү Улсын ажил гэж худлаа байдаг юм байна төр засаг ч гэж дээ ахиж хэзээч улсын ажил хийхгүй төр засаг улс да үнэхээр их гомдож байна

5  |  0
Sanaa (66.181.161.117) 2025 оны 03 сарын 13

Tiim shvv bvgd l ulsiin ajil mongo togrogoo asuudalgvi ogno uls yum chini geed l itgeltei araggvi or shir tawiad zvtegsen bi gehed dvvgeesee mashin zaruulaad mongo awsan odoo boltol ogj chadahgvi ah dvvgee bolij bna deer ni hashaa baishangaa bank bucad tawisan ingeed tal mongii awaad vldsen awj chadahgvi bna utas dugaraad l awahaar mongo nehsen hvmvvs yahaa medehgvi l bna shvv arga tasar ch bna .......bichih yum ih bna

2  |  0
Зочин(43.242.243.45) 2025 оны 03 сарын 13

Ноднин 3 сараас 9 сар хүртэл төмөр замын ус зайлуулах хоолойнууд хийсэн. 7сараас хойш нэг ч төгрөг өгөөгүй. Байраа банк бусд тавиад ажмлчидынхаа үлдэгдэл цалинг хагас дутуу өгсөн. Одоо байраа хураалгах дээрээ тулчихаад байна.

4  |  0
Замчин(202.21.108.12) 2025 оны 03 сарын 13

Жонхуугийн зуурсан өмнөх төсөл байгаа олон компани дампуурсанг мэдсээр байж улсад мөнгө байхгүйг ойлгохгүй ажил хийнэ гэж сүртэй орсон өөрсний чинь хохь.

3  |  0
Зочин(43.242.243.45) 2025 оны 03 сарын 13

Ноднин 3сараас 9 сар хүртэл үйлээ үзэн байж хэдэн ус зайлуулах хоолой хийсэн. Одоо хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй өр зээлэндээ баригдаад гадаа гарах дээрээ тулчихаад байж байна. 7 сараас хойш нэг ч төгрөг өгөөгүй. Байраа банк бусд тавиад ажилчидийнхаа үлдэгдэл цалинг хагас дутуу өгсөн. Одоо банк бус нь байр хурааж авах дээрээ тулчихаад л байж байна. Хувхай луйварчид бүгд шорондоо ороод үхээсэй.

1  |  0
Уншигч(139.5.218.193) 2025 оны 03 сарын 13

Батлагын төсвийн мөнгө иддэг ганц арга нь энэ шүү дээ, баахан компаниуд хохироод л үлддэг шүү дээ, өмнөх төмөр замыг бас л ингэж идсэн, шоронд орохгүйн тулд ёрөнхиылөгчиын суудалд маш их мөнгө тархи угаалт хийж луйвардаж хор найруулж сонгогдсон, одоо дахиад л мөнгө босгож байгаа арга нь энэ буюу

2  |  0
Зочин(103.229.120.227) 2025 оны 03 сарын 13

Хурэлсух сайн ажиллаж байна гээд тойрон зурээлэгчид нь магтаад байсан Ур дун нь энэ уу Хурэлсух зугатсан ч Оюунэрдэнэ бушуу тургэн ажлын холсийг нь огооч

1  |  0
Төр(103.57.92.21) 2025 оны 03 сарын 13

Засгийн газар ерөнхий сайдаас шаардах байхдаа Намын дарга хариуцах байх

1  |  0
Sod(202.126.89.70) 2025 оны 03 сарын 13

Syrgalt gej ylsiin mon urj baisnaas ajil hiisen humuusiin tsalin holsiin ogoochee.arai denduu vum.ene baidlaar bol boslogo garah ni \n

1  |  0
Battulga hurelshh(192.82.77.116) 2025 оны 03 сарын 13

munguu av av muusain hulgaachuud hunii erhiig notstoigoor zorchino ajiliin hulsiin uguhgui hulgaachnriin ger bul tansag shn bdg engiin ajilchin angi ene muu shuu hulgaachuudaas munguu av

1  |  0
Top