ХӨСҮТ-ийн хэнэггүйрхэл

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

ХӨСҮТ-ийн ажилтан эмэгтэй шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, 60 мянган төгрөгөөр зарсан тухай мэдээлэл бидний амьдарч буй нийгмийн багийг хуулж, үнэн царайг харуулсан явдал боллоо.

Амин хувийнхаа өчүүхэн эрх ашгийн төлөөнөө олон түмнийг эрсдэлд унагаж, нөхрийнхөө шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байхдаа тэр эмэгтэй юу бодсон бол?

Хүний болоод мэргэжлийн ёс зүйгээ гишгэж мартлаа гэхэд хашиж байгаа албаныхаа үүрэг, хариуцлага, хүлээх ял шийтгэлийг боддоггүй л юм байх даа.

Коронавирус хэмээх гай түйтгэрийн сураг гарсан цагаас монголчууд ХӨСҮТ-ийн хамт олонд хамаг найдвар, найдлагаа тавьсан. Тиймдээ ч эмчилгээний үнэ төлбөр, үйлчилгээний чанар, зан харилцааны доголдол, тоомжиргүй хандлага... бүхнийг нь ойлгож, уучилж ирсэн. Уурламаар тохиолдолд ч амаа хамхин, ХӨСҮТ-ийнхэнд загнуулсаар, үгийг нь дагасаар өнөөг хүрлээ.

Гэхдээ энэ удаад шинжилгээний хариуг тоомжиргүйхэн зассан, худалдсан сэтгэлгүй үйлдлийг яавч уучлахгүй. Энэ бол санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг. Иргэд, олон нийтийг айдаст автуулж, эрсдэлд унагасан Эрүүгийн хэрэг.

Тиймээс түмэн олны эрх ашгийг уландаа дэвссэн хэнэггүй түшмэдүүдийг шийтгэхийг шаардана. Одоо болсон. Та нар ард түмнийг битгий элэг барь!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.178) 2021 оны 03 сарын 20

Өнгө ,мөнгөний ,нийгэм ,ядарсан ,сувилагчийг хараагаад ,яахав. үүнээс ,дор ,шудрага ,бусыг ,эрх ,мэдэлтэнүүд ,хийж ,байхад ,дүлий.

0  |  2
Ард (103.57.92.21) 2021 оны 03 сарын 20

Хэдэн хүнийг эерэг гэж эмнэлэгт хорьж ажил амьдралаар нь тоглосон бол

2  |  0
Иргэн(66.181.161.126) 2021 оны 03 сарын 20

Энэ чинь гэмт хэрэг шүү дээ.Яагаад гэвэл дэлхий даяар тархсан халдварт тахал өвчиний шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэнэ гэдэг чинь санаатай өвчин тарааж байна гэсэн үг.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

3  |  0
иргэн(202.126.89.104) 2021 оны 03 сарын 20

баригдсан нь энэ шүү дээ. баригдаагүй цаана нь олон байгаа болоод энэ эх үүсвэр нь тодорхойгүй халдвар нь ихсээд байгаа юм биш үү

3  |  0
Иргэн(103.57.92.89) 2021 оны 03 сарын 20

Нийгмийн алуурчин

3  |  0
zochin(64.119.25.145) 2021 оны 03 сарын 20

Sanaatai horlon suitgegc aluurchin gej iim hun sugnuudiig heldeg yum. Mash hatuu shiitgeh heregtei.

2  |  0
Зочин (192.82.77.88) 2021 оны 03 сарын 20

Нямхүү сайн шалгах хэрэгтэй байх

3  |  0
Иргэн(59.153.114.124) 2021 оны 03 сарын 20

Эмнэлэгийн ажилтнуудын сэтгэл зүйг гэгээрүүлэх хичээл хэрэгтэй байна даа. Энэрэнгүй , хүнлэг ёс эмчээс эхлэх ёстой.

3  |  0
Top