Манай улсад малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуйн нэгж, цех байна. Үүнд томоохон 6 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод дөрөв, Сэлэнгэ аймагт нэг, Дорнод аймагт нэг байна.
Нийт тэжээлийн үйлдвэр, цехүүдийн 8 нь улирлын чанартай, 22 нь байнгын үйл ажиллагаа явуулж, дараах төрлийн тэжээлийг үйлдвэрлэж байна.
Мөн 27 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, жил бүр 70-75 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.
Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн хүчин чадал
Дээрх үзүүлэлтээс харахад тэжээлийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлага байгаа юм. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, түүхий эдийн дутагдалтай байдал, мэргэжлийн технологич бэлтгэх зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Манай улсад 65-70 мянган тонн үйлдвэрийн тэжээл дутагдалтай байдаг бөгөөд үүнийг хангахын тулд түүхий эдийн бэлтгэл, татан авалт зэрэгтэй уялдуулан 6 тэжээлийн үйлдвэр, цех шинээр барьж байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх бүс нутгуудад улаанбуудай, хөх тариа, хошуу буудай, арвай, эрдэнэшиш, шар буурцаг зэргийг түлхүү тариалж тэжээлийн үйлдвэр, тэжээлийн ургамал тариалалтыг хослуулан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр:
Эх сурвалж: ХХААХҮЯам
Сэтгэгдэл ( 3 )
chimed guai yu yriad bga ymbe\n
Ямарч сайн тэжээл хийгээд борлуулалт байддаггүй. Зуд болохоор малчид тэжээлийг үнэгүй эсвэл50-иас 70 хувийн хямдралтай авахгээд суучихдаг.Тиймээс малчид өөрсдөө тэжээл хийдэг бага хүчин чадалтай цех байгуулж өгөх санал дэнвшүүлж байна
Ямарч сайн тэжээл хийгээд борлуулалт байддаггүй. Зуд болохоор малчид тэжээлийг үнэгүй эсвэл50-иас 70 хувийн хямдралтай авахгээд суучихдаг.Тиймээс малчид өөрсдөө тэжээл хийдэг бага хүчин чадалтай цех байгуулж өгөх санал дэнвшүүлж байна