Твиттерийн түүхэн дэх анхны жиргээ 3 сая ам.доллар хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Твиттерийн сүлжээний анхны жиргээ NFT токений хэлбэрээр цахим дуудлага худалдаан дээр 2.9 сая ам.доллароор борлуулагджээ. Анхны жиргээг Твиттер сүлжээг үүсгэн байгуулсан Жек Дорси бичиж байжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дорси 2006 онд нийгмийн сүлжээнд гарсан “Зүгээр л өөрийнхөө Твиттерийг тохируулж байна” гэсэн анхны мэдээллийг NFT токений хэлбэрээр худалдахаар шийдсэн байна. Тухайн үед энэ санаа олон нийтийн анхааралд өртөөгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард энэ жиргээний төлөө 3.5 мянган ам.доллар санал болгож байжээ. Харин энэ сарын 5-нд Дорси Твиттертээ жиргээгээ худалдах “Valuables” цахим дуудлага худалдааны линкийг нийтэлснээр жиргээнийх нь үнэ огцом өсөж эхэлсэн байна.

Түүхэн дэх хамгийн анхны жиргээг нийгмийн сүлжээний “sinaEstvani” гэх эккаунт нэртэй хэрэглэгч худалдан авчээ. Түүний эккаунтаас үзвэл тэрбээр Малайз улсад амьдардаг, блокчейн салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийг тэргүүлдэг байна.

Жиргээг худалдан авсан хэрэглэгч жиргээний эзний гарын үсэг бүхий цорын ганц тоон гэрчилгээ авдаг байна. Цаашид худалдан авагч энэхүү жиргээг дахин борлуулах эсвэл хөрөнгө оруулалт болгон хувийн цуглуулгадаа хадгалах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(66.181.161.1) 2021 оны 03 сарын 23

bullshit \n

0  |  0
Top