Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шөнийн хяналт шалгалтад нийт 1485 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Нийслэлийн Онцгой Комиссын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийнмөрдөлтийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтад ресторан-175, кафе-21, кофе шоп-22, цайны газар-84, баар-32, хүргэлтийн хоол-5, супер маркет-83, мини маркет-102, хүнсний дэлгүүр-445, хүнсний мухлаг-24, ая тухтай дэлгүүр-17, ТҮЦ-84, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-21, спорт заал-1, бусад-369 зэрэг нийт 1485 аж ахуйннэгж, иргэн хамрагдлаа.
Шалгалтаар 292 зөрчил илэрч 152 буюу 52.05 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйнзөвлөгөө өгч ажиллалаа. БЗД-ийн 14 дүгээр хороо, Рич Эпсалон Майнинг ХХК-ийн В март хүнсний дэлгүүр, СХД-ийн 29-р хороо Номин тав трейд ХХК-ийн Номин супер маркет-д Зөрчлийн тухай хуулийн дагуу туc тус арга хэмжээ авч ажиллалаа. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )