Налайх дүүрэгт агаарын чанарын автомат станц шинээр байгуулна

2021 оны 03 сарын 23

Налайх дүүрэгт агаарын чанарын хяналтын суурин автомат станц шинээр байрлуулж, агаарын чанарын бүсэд хамруулж, шахмал түлшээр бүрэн хангахаар боллоо.

Энэ ажлыг хийхийн тулд тус дүүргийн дулааны цахилгаан станц болон нам даралтын зуухны  янданд утаа шүүгч филтер суурилуулж  агаарыг  ихээр бохирдуулдаг  хүхэрлэг хий (SO2),  РМ10, РМ2.5 тоосонцорыг  шүүснээр  агаарын чанар сайжрах юм.

Налайх дүүргийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын  орлогч, Агаар орчны бохирдлын  асуудал хариуцсан  төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө   ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын  албаны дарга Б.Алтанзул, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарыг хүлээн авч уулзлаа.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top