Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархал илэрхийлж аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ.
Тодруулбал, “Монголын анагаах давс ” ХХК-аас 750 000 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг “Хүслэн” брендийн бүтээгдэхүүн болох ам зайлагч давсыг өнөөдөр Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тус компани нь дөрөвдэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгааг онцлоод коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд оролцож байгаа нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )