Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим сургалт зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулна.
Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна.
Хамгийн сүүлд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн Шилийн тээг гэх газар (Сумын төвөөс хойд зүгт 16 км-т) өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт болсон. Энэ удаагийн газар хөдлөлт Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
сургуулилтаас бусад үед ажилладаггүй төсвийг мөнгө зарсан рекламны зарлан мэдээлэх гэж санагдаад байх юм. миний мэдэхээр хэрэгтэй үед лав нэг ч дуугарсангүй.