Сошиалд цацагдсан зураг Энэтхэгт болсон үйл явдлынх байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Өчигдөр орой буюу 2021 оны гуравдугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн.

Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн.

Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг Онцгой байдлын ерөнхий газраас албан ёсоор анхаарууллаа. 
 


Энэхүү зураг нь өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 28-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уттар Прадеш мужид айлын таазны бетон гэнэт нурж унасан үеийн зураг юм байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top