Ялалтын парадад 76 агаарын хөлөг оролцоно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Аугаа их эх орны дайнд ялсны 76 жилийн ойн парад 76 нисэх онгоц, нисдэг тэрэгний үзүүлбэрээр төгсөнө гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын Цэргийн сансрын хүчний нисэх хүчний ерөнхий нисгэгч штурман, хурандаа Анатолий Миняйлогийн хэлснээр, 2021 оны Ялалтын баярын сүрт жагсаалд 53 нисэх онгоц, 23 нисдэг тэрэг, нийт 76 агаарын хөлөг оролцоно. Нислэгийн маршрутыг цаг агаарын хүнд нөхцөл зэрэг бүхий л нөхцөлд даалгавраа биелүүлэх боломжийг хангасан байдлаар төлөвлөжээ.

Нисэх багийн бэлтгэл ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэнэ. Энэ хугацаанд нисэх хүчний баг бүрэлдэхүүн ОХУ-ын Зэвсэгт хүчний найм, Аж үйлдвэр, худалдааны яамны нэг зэрэг есөн нисэх онгоцны буудалд түр байрлана. 

Нисэх баг богино хугацаанд аюулгүй нислэг үйлдэхээс гадна Улаан талбайн дээр маш доогуур эгнээгээр нисэх үүрэг гүйцэтгэх юм гэж Миняйло тайлбарлажээ. Түүний хэлснээр, нисэх онгоцнууд 200-400 м, нисдэг тэрэг 100 метрийн өндөрт нисэх гэнэ. Ингэхдээ нисгэгчид 1-3 секундийн нарийвчлалтай заасан газарт үзүүлбэрээ үзүүлэх ёстой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(83.20.231.208) 2022 оны 05 сарын 09

Yadargaatai bayar

1  |  1
Top