Монгол инженерүүд ээ, мориндоо мордоцгоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

“Эх орондоо инженерийн хувьсгалыг эхлүүлье” гэсэн уриалгыг эрх баригчдаас авахуулаад энгийн ард түмэн, ер энэ дэлхийн өнцөг булан бүрт оршин буй нийт монголчууддаа хүргэхийг хүслээ.

Хэдий болтол бидний монголчууд алтан дээр сандайлсан гуйлгачид, баялгаа барж амьдрагчид, хөгжил буурай орны иргэд гэсэн “хоч” зүүх ёстой юм бэ. IQ, генээрээ Азидаа байтугай дэлхийд дээгүүрт ордог Монгол шиг орон энэ бөмбөрцөг дээр тийм ч их биш. Гэсэн атлаа Монголын хөгжил яагаад буурай байгаад байна вэ. Яагаад бид экспортын өмнө “сөгдөж”, импортын өмнө “хуйлран гүйлдэнэ” вэ. Яагаад бид техникийн хөгжил, технологийн дэвшлийг гадны улсуудаас л ганцхан харж гайхан бишрэх ёстой юм бэ.  Гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй, хэлтэй бол хэлтэй байж бид хүн төрөлхтний хөгжлийн сүүлийг мушгиж амьдрана вэ. Яагаад монголчууд дэлхийг байлдан дагуулах тийм агуу техник технологийг бүтээж болохгүй гэж. Яагаад, яагаад, яагаад... Бодох л асуудал. Яг үнэндээ өнөөдөр Монголд инеженер ухаан дутагдаж байна. “Инженер ухаан хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэсэн мэргэн үг буйг сана.

Монгол инженер бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө мэргэжлээр төсөл гаргахыг уриалж байна. Та бүхний гаргасан төсөл нийгэмд хэрэг болно. Салбар бүрт инженерийн бүтээл өгүүлэгдэж байгаа өнөө цагт инженер та бүхний гаргасан санаа, боловсруулсан төсөл болгон чинь дэмжигдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр засгаас ч гэсэн инженерүүдийн дунд асар өндөр бооцоотой уралдаан зарлаж яагаад болохгүй гэж. Ингэж гэмээ нь инженерүүд ихийг сэдэж, олныг бүтээнэ дээ. Нийгмийг авч явдаг эрхэм инженерүүд энэ цагт өөрсдийнхөө үүргийг гүнээ ухамсарлаж, нийгэмд хэрэгтэй бүтээлийг хийж, төрөөс түүнийг нь дэмжих тал дээр бүх боломжоороо оролцвол эх орны минь ирээдүй гэрэлтээд ирнэ гэдэгт бичигч би лав эргэлзэхгүй байна. Нэг нийгмийн байгууллаас нөгөө нийгмийн байгуулалд шилжихийг нийгмийн хувьсгал гэж нэрлэдэг шиг бүтээгчдийг мартсан нийгмээс бүтээгчдийг санасан нийгэм рүү шилжицгээе. Тийм ээ, Монгол инженерүүд ээ, мориндоо мордоцгоо. Яг өнөөдрөөс эхлээд инженерийн хувьсгалыг эх орондоо эхлүүлцгээе.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(54.36.119.118) 2021 оны 03 сарын 26

Nuguu bat vvl hujaa chini bitgii hii hereggui,hiivel dampuurna,hyataduud hoigeed ugchinu geed bur uhchihgeed baisandaa,tegeed ter yumnuudig gol ni ajilgui munguggui humuus yaaj avah yum bol,gazaraa zaraad heseg idej baagaad tegeed china uls bolood ulburch uheh yostoi yum bhda

0  |  0
З(139.5.216.152) 2021 оны 03 сарын 26

Маш зөв санаачлага. Дэмжиж байна. Мориндоо инженерүүдээ

0  |  0
ганболд(202.9.46.214) 2021 оны 03 сарын 26

өөрийн гэр ахуй. байр орон сууц. машин. гэх мэт хүнээр хийлгэдэг зүйлээ өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдтэйгээ хамжаад хийдэг болох хэрэгтэй юм. одоогийн энэ цагийн байдал өөр хэв маягаар амьдрах болоод байна. өрхийн үйлдвэрлэл гэдэгдээ. эхний ээлжинд гартаа барих чанартай багаж хэрэгсэл тэй болох чухал . ер нь монгол дархан юу хийхдээ хамаатай багажаа өөрөө хийдэг\nбайсаныг сэргээвэл ч монгол сэвхийтэл босондоо. тиймдээ

0  |  0
Монгол инженер(66.181.176.196) 2021 оны 03 сарын 26

Маш сайхан санаачлага гаргасан байна. Монгол инженерүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй. Ийм санаачлага гаргаж байгаа нь өөрөө нийгмийн дэвшил бна. Би Монгол улсын зөвлөх инженер хүн. Салбар бүрийн 3 үеийн инженерийн уулзалтыг зохион байгуулж хүрсэн үр дүн, цаашид юу хийх ямар боломж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг технологийн дэвшилд хэрхэн татах, төр засагтайгаа, хувийн хэвшлүүдийг хэрхэн оролцуулах гээд олон асуудлыг шийдвэрлэж болно. Технологийн дэвшлийг хэрэглэгчид бид үйлдвэрлэгчид хийдэг гэсэн уриа гаргаад урагшаа монгол инженерүүдээ.

0  |  0
ах(203.91.112.130) 2021 оны 03 сарын 26

НАМ дагаж цүнх барьдаг долдойнуудыг дэмжихэдэг даргад долгидог хулгайчид дээш гарч байна хийж бүтээдэггүй дарга болох сонирхолтой залуучуудыг намууд дэмжиж залуучуудыг доош хийж байна

0  |  0
монгол(103.212.116.225) 2021 оны 03 сарын 26

БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
zochin(202.179.21.201) 2021 оны 03 сарын 26

Энэ мсш сайхан санаа шүү

0  |  0
Top