Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2021.03.25) “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ.Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг "Би Жи", "Альфа" зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )