Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2021.03.26/-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын засгийн газрын /2020.12.13/-ны өдрийн 211 дугаар тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран /2020.12 сараас 2021.03 сар/ хүртэл 740,2 мянган айл өрх, 23,4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөр нийт 34,6 тэрбум төгрөгийг төрөөс хариуцаж дэмжлэг үзүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )