Хэрэглэгчдээ ''дарамталсан'' үүрэн холбооны компаниудад сануулга өгөв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас Харилцаа холбооны компаниудад хэрэглээний төлбөрөөс үүдэн Монголбанкны зээлийн мэдээллийн санд орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх саналыг хүргүүлжээ.

Тодруулбал, коронавирусийн халдварт цар тахлын үед зарим үүрэн телефоны оператор болон гурвалсан үйлчилгээ үзүүлж буй харилцаа холбооны компаниуд хэрэглэгчийн үлдэгдэл төлбөрийг зээлийн мэдээллийн санд оруулж, санхүүгийн дарамт үзүүлж буйг ШӨХТГ-аас анхаарч үзэн, Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2021 гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар хэрэглээний зээл, мөнгөн төлбөрийн улмаас бүртгэлтэй хэрэглэгчийн мэдээллийг үндэслэл, шалтгааны хамт ирүүлнэ үү хэмээжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top