Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт гуравдугаар сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 21:02 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна.
Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоожээ.
Түүнчлэн цахилгаан дамжуулах таван тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ үгийн утгын алдаатай бичиг үсэг тайлагдаагүй мэдээ байна . арай юмаа. боловсролдоо анхаарааа чээ
Т.Давааням гэгч зүүлэг хүн байна. Та төрийг, орон нутгийн ард түмнийг доромжилсон байна. Ховд аймгийн Дарив сумд Бугат, Хөхморьт, Тонхил гэдэг баг байхгүй. МУ-н Үндсэн хууль, ЗЗНДН, түүний удирдлагын тухай хуулийг асар их бүдүүлгээр зөрчсөн байна.