Саун, фитнессийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2021 оны 03 сарын 29

“Коронавируст халдвар (Ковид -19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Эрчим хүчний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Н.Тавинбэхээр ахлуулсан  шуурхай зохицуулалтын ажлын хэсэг  2021 оны 3 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Сүхбаатар болон СонгиноХайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй саун, фитнессийн газруудад Ковид-19 халдвар хамгааллын дэглэмийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд  13 саун, 18 бялдаржуулах, чийрэгжүүлэх газар бүртгэлтэй байгаагаас коронавируст халдварын улмаас 3 газрын үйл ажиллагаа түр зогссон, 4 газар тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглагдаж байгаа тул нийтэд үйлчлээгүй байна. 2021.03.27-ны өдөр хяналт шалгалтад Блюскай эйжиа ХХК–ийн саун, бялдаржуулах төв, Эдвэнцэд  Натурал Нутришн ХХК-ийн Профид бялдаржуулах төв, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн спорт клуб, Би Би девелопмент хотел ХХК-ийн саун, бялдаржуулах газар, Зиндаа стейт ХХК-ийн Зиндаа фитнессийн газруудад хяналт шалгалтыг хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  5 саун, 12 бялдаржуулах, чийрэгжүүлэх газар бүртгэлтэй байгаагаас коронавируст халдварын улмаас 6 газрын үйл ажиллагаа түр зогссон байна. 2021.03.27-ны өдөр хяналт шалгалтад СХД-ийн усан спорт сургалтын төв, Тесо ХХК-ийн Могул бялдаржуулах төв, Иргэн Ц.Отгонтэнгэрийн Замбуулин саун, Гурван мөнх тансаг ХХК-ийн Парайдайз саунуудын халдвар хамгааллын дэглэм, УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд тус тус хяналт шалгалтыг хийлээ.   

Шалгалтын явцад байгууллага, аж ахуй нэгж нь халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлан ажиллаж байгаа талаар тухайн фитнессийн төвийн ажилтан болон тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс санал сэтгэгдлийг сонсож  илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, халдвараас сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганболд(202.9.46.193) 2021 оны 03 сарын 30

Bar саун ажилладаг юмуу энийг хаагаач ээ

0  |  0
Top