Дөрвөн суманд ой хээрийн түймэр гарчээ

2021 оны 03 сарын 30

Он гарсаар 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар  1.5  га ой, 16.350 га хээрийн  талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 69.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top