Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд

2021 оны 03 сарын 31

Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу. Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 74 тусгаарлан ажиглах байранд нийт 3192 иргэн байна. Үүнээс нийслэлд 28 тусгаарлан ажиглах байранд 2004 иргэн, орон нутагт 46 тусгаарлан ажиглах байранд 1188 иргэн байгаа юм.  Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top