БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 160  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117  нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай,  4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Мөнххустай зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top