“Pfizer/BioNTech” вакцин хүүхдүүдэд 100 хувийн нөлөө үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

АНУ-ын "Pfizer" болон Германы "BioNTech” компанийн “Pfizer/BioNTech” коронавирусний эсрэг вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлж байгааг эмнэлзүйн туршилтаар тогтоожээ. Энэхүү вакцины туршилтын үр дүнгийн талаар АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Вакцины эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтад 12-15 насны 2260 хүүхдийг хамруулжээ. Энэ насны хүүхдүүдэд вакцины хоёр тунг хоёуланг нь хийснээс хойш сарын дараа эсрэг биет хүчтэй хариу урвал үзүүлсэн байна. Уг урвалын хүч 16-25 настай хүмүүсийнхийг давсан аж.

Вакцины дараах хариу урвалын тухайд, хүүхдүүдэд том хүнийхтэй адил тарьсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.

Одоо туршилтад 4464 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Туршилтын үр дүн энэ оны эцсээр тодорхой гарах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д(64.119.22.44) 2021 оны 04 сарын 01

Хүүхэддээ хийж болох юм бнаа.. захиалгаа өгөөч ээ..

0  |  0
Top