Дундговь аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарын онц аюулт байгалийн гамшиг тохиолдсоны улмаас Их газрын чулууны ууланд өвс ургамал үндсээрээ ховхорч, битүү элсэн бүрхүүл үүсч зэрлэг амьтдын амьдрах орчин, экосистем алдагдан идэш тэжээлийн гачигдалд орж, аргаль, янгир устаж үгүй болох аюул нүүрлэжээ.
Дундговь аймгийн хэмжээнд өрнөж буй тусламжийн аянд Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчид нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлан, Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын Ерлөг хайрхан, Ёрвон хайрхан, Хулгарын хад, Ихрийн хад, Бурхантын тагт, Баян-Уул гэхчлэн нийт долоон цэгт 100 боодол өвс тараан байршуулж, биотехникийн арга хэмжээ авлаа.
Сэтгэгдэл ( 0 )