ТАНИЛЦ: ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХ ТУХАЙ БШУ-НЫ САЙДЫН ТУШААЛ
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.04.02/ "Хувьсах зардал ба сургалтын төлбөр" сэдвээр мэдээлэл хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журмыг мөн баталсан байна.
ЖУРМЫН ХҮРЭЭНД
Дээд боловсролын байгууллага
10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД ОЛГОДОГ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛНА
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журам батлав. Хувьсах зардлыг олгохдоо,
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
2020-2021 оны хичээлийн жилд хувийн хэвшлийн
Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн төлбөр
Нийт хувийн өмчийн сургуулийн 23 хувь нь буюу 39 сургууль орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тэдний сургалтын төлбөрийн дундаж 1,7 сая төгрөг байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын дундаж төлбөр 3,8 сая төгрөг бол цэцэрлэгийн дундаж төлбөр 1,8 сая төгрөг байна.
Цар тахлын нөхцөл байдлын үед бүх шатны боловсролын байгууллага бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил төрөөс үзүүлж буй тусламж, дэмжлэгт тэгш хамрагдаж байна. НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, эрчим хүчний хэмнэлтийг жишээ болгож болно.
2020-2021 оны хичээлийн жилд дээд боловсролын байгууллагад зориулж гаргасан журам
1. Оюутны хөгжлийн зээлийг мэргэжил чиглэл харгалзахгүйгээр олгохоор болов
2. Сувилагч мэргэжлээр элссэн суралцагчийн тэтгэлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлж ЭЕШ-ын босго оноог өөрчлөв.
3. Төрийн бус өмчийн боловсрол сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэх олгохоор болсон.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
Төлбөртэй сургуульд хувьсах зардал өгдөг маш буруу.Хууль зөрчиж байна Тэр мөнгөө хөдөөд боловсон жорлонтой дотуур байр барихад зарцуул. Хөдөө нялх хүүхдүүд бие засч чадахгүй хөлдүү шээсэн дээр хальтарч доошоо унах эрсдэотэй хүнд нөхцөлд амьдарч байгааг эрхэм сайд очиж үзээчдээ. Амьдралаас хэт тасархай дарга та нар байгаа шүү.10 сая гэдэг асар их мөнгө
хувийн сургуулиас төлбөрөө буцааж авмаар байнаа дөнгөж хичээл эхлээд л карантилсан баахан мөнгөл авхаас өөр юм алгаа хобби гээд шуналын хүүдий бн
Хуэвийн сургуулийн замбраагуй унэлгээг цэгцлээчээ,цагийн унэлгээний системд шилжуулээчээ
10 сая гэдэг чинь их МӨНГӨ биздээ. ЯМАР ЛУЙВАРЧИН ЭНЭ ЯДУУ АМИА АРГАЦААСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ МОНГОЛ ШИГ ЯДУУ ОРОНД ХААНААС МӨНГӨ ОЛЖ ХҮҮХДЭЭ СУРАГДАГ БАЙНА. СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХУРИМТЛАГДСАН ТӨРИЙН МӨНГИЙГ ХУЛГААЛЖ ҮҮ
Үндсэн хуулийн бага, дунд боловсрол үнэ төлбөргүй олгоно гэснийг гуйвуулж төлбөртэй сургуульд зардал өгч байгаа чинь буруу шүү. Үндсэн хуулиа мөрдөх юм бол бага, дунд сургууль төлбөртэй байх боломжгүй. Хүүхдийн боловсролын ялгааг ихэсгэж, нийгмийн эрс тэрс давхарга бий болгож байгаа бодлогоо засъя